Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Амос 4:6 - Ариун Библи 2013

6 “Бүх хотод чинь Би та нарт цэвэрхэн шүд, Бүх газар чинь хүнсний гачигдал өгсөн ч Над уруу та нар эс эргэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 “Гэвч танай бүх хотод Би та нарт цэвэрхэн шүдийг өгсөн ба танай бүх газрыг хүнсний гачигдалд оруулсан юм. Гэсэн ч та нар Над уруу буцаж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi




Амос 4:6
31 Referans Kwoze  

Би та нарыг болон гарын чинь бүх хөдөлмөрийг гангийн салхи, мөндрөөр цохиж, хөгцрүүлсэн хэдий ч та нар Над уруу эргэж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Аяа ЭЗЭН, Таны мэлмий үнэнийг хайдаг бус уу? Та тэднийг хөнөөсөн, тэд сульдаагүй. Та тэднийг устгасан. Гэвч тэд зөв болохоос татгалзсан. Тэд нүүр царайгаа хаднаас ч хатуу болгож, гэмшихээс татгалзсан.


Учир нь хүмүүс өөрсдийг нь цохисон Түүн уруу буцаж эргэдэггүй, Түг түмдийн ЭЗЭНийг эрж хайдаггүй.


Би тэр эмэгтэйд гэмших хугацаа өгсөн. Харин тэр садар үйлсээсээ гэмшихийг хүсэхгүй байна.


Тэд буруугаа мэдээд, Миний нүүрийг эрэлхийлэх хүртэл нь Би явна, байдаг газартаа буцна. Зовлон шаналал дундаа тэд Намайг хичээнгүйлэн хайх болно.


Намайг талхны чинь савааг хугалахад арван эмэгтэй нэг зууханд та нарын талхыг жигнэж, талхыг жинлэн эргүүлэн хуваарилна. Та нар идсэн ч эс цадна.


Одоо харагтун. Би чиний эсрэг мутраа сунган хүнсний хангамжийг чинь хаслаа. Чамайг үзэн яддаг, булай явдлаас чинь ичсэн филистчүүдийн охидын хүсэлд Би чамайг тушаалаа.


ЭЗЭН, Таны мутар өргөгдөвч тэд үл үзнэ. Хүмүүсийн төлөөх зүтгэлээ Та тэдэнд харуулж, Тэднийг ичээгээч. Үнэхээр Таны дайснуудыг гал залгина.


Харагтун, Түг түмдийн БУРХАН Эзэн, Өөрийн хангамж, туслалцааг Иерусалим болон Иудагаас зайлуулах гэж байна. Талхны бүх хангамж, усны бүх хангамж,


Зовлон шаналлынхаа үед Ахаз хаан ЭЗЭНий эсрэг улам харш юм хийжээ.


Хүүг нь амь оруулсан тэр нэгэн эмэгтэйд Елиша хандан —Босож, гэр бүлийнхэнтэйгээ явж, түр оршин сууж болох газарт түр оршин суу. Учир нь ЭЗЭН өлсгөлөнг дуудсан бөгөөд тэр нь уг нутагт долоон жилийн турш байхаар ирнэ гэв.


Елишаг Гилгал уруу буцаж ирэхэд газар нутагт нь өлсгөлөн болсон байв. Эш үзүүлэгч хөвгүүд түүний өмнө сууцгааж байхад тэрээр зарцдаа —Том тогоо тавьж, эш үзүүлэгч хөвгүүдэд зориулан шөл буцалга гэж хэлэв.


Елиа Ахабт бараалхахаар явав. Харин Самарийн өлсгөлөн бэрх байлаа.


Гилеадад түр суугчдын нэг тишбе хүн Елиа, Ахабт —Миний хүндэтгэдэг, Израилийн Бурхан ЭЗЭН амьд! Намайг тушаахаас нааш энд хэдэн жилийн турш бороо ч бүү орог, шүүдэр ч бүү бууг гэв.


Чи талбайдаа арвин үр суулгавч царцаанд идүүлсний улмаас бага ургац авна.


Хээр тал уруу би гарч харвал, Үзэгтүн, илдээр хядуулсан хүмүүс байна! Хотод мөн орж ирвэл, Харагтун, өлсгөлөнгийн өвчнүүд байна! Учир нь эш үзүүлэгч, тахилч хоёрын аль аль нь Өөрсдийн мэддэггүй газар нутгаар хэрэн хэсүүчлэхээр явжээ” гээрэй гэв.


Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. —Хүн амьтныг түүнээс таслахын тулд Би дөрвөн агуу шүүлт буюу илд, өлсгөлөн, зэрлэг араатан, гай гамшгийг Иерусалимд хэр их илгээх юм бэ?


Нүдний маань өмнө хоол хүнс тасарч, Бурханы маань өргөөнөөс Баяр баясгалан, инээд хөөр алга болсон биш үү?


Хэрэв эдгээрийн дараа та нар засрахгүй, харин Надад дайсагнасаар байвал


Шүүгчдийн захирч байсан өдрүүдэд тэр нутаг оронд өлсгөлөн болов. Нэгэн эр Иудагийн Бетлехемээс эхнэр бас хоёр хөвгүүнийхээ хамт Моабын нутагт цагаачлан суухаар явав.


Дорно зүгээс арамчууд, баруун зүгээс филистчүүдийг явуулахад Тэд амаа ангайлган Израилийг залгина. Энэ бүхнээс үл хамааран Уур хилэн нь эргэхгүй, Мутраа сунгасан хэвээр байна.


Тэд Египет газар уруу эргэж эс явна. Гэвч тэд Над уруу эргэхээс татгалзсан учир Ассири тэдний хаан байх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite