Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Амос 4:5 - Ариун Библи 2013

5 Мөн үлдсэн талхаараа талархлын өргөл өргө. Сайн дурын өргөлүүдийг зарлан тэднийг сонсго. Учир нь Израилийн хөвгүүд та нар Үүндээ дуртай ажээ” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Мөн исгэсэн юмаар талархлын өргөлийг өргө. Сайн дурын өргөлүүдийг зарлан, тэднийг мэдүүл. Учир нь Израилийн хөвгүүд та нар ийнхүү хийх дуртай” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi




Амос 4:5
19 Referans Kwoze  

Би Израилийг цөл дэх усан үзэм мэт олсон. Би өвөг дээдсийг чинь анхны улирал дахь инжрийн модон дээрх Анхны жимс мэт харсан. Гэвч тэд Баал-пеорт ирж, Өөрсдийгөө ичгүүрт, хайрласан юмс шигээ залжээ.


Иймээс Би тэднийг зоргоор нь явуулахын тулд Зүрхнийх нь зөрүүдлэлд тушаав.


Тиймээс өглөг өгөхдөө, хүмүүсээр хүндлүүлэх гэж синагогт ба гудамжинд хоёр нүүртнүүдийн үйлддэг шиг өмнөө бүрээ бүү тат. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа авчихсан юм.


Израиль аа, та нар ард түмнүүдийн адил Хөөр баярт бүү баяс! Учир нь чи Бурханаа орхин завхайрсан. Чи бүх л үтрэм дээр янхны хөлсийг хайрлав.


Тэд Бурханыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тул тэднийг Бурхан завхарсан сэтгэл болон хийх ёсгүй үйлдэлд нь орхижээ.


Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар гаа, гоньд, зирааны аравны нэгийг өгдөг атлаа хуулийн чухал нөхцлүүд болох шударга ёс, өршөөл, итгэлийг орхигдуулдаг. Чухамдаа бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг үйлдэх ёстой байсан юм.


Тэд хүний тушаалыг сургаал мэт зааж, Харин Надад дэмий мөргөдөг” гэсэн гэв.


Амьдрах газраасаа та нар ефагийн аравны хоёр хэмжээтэй сайн гурилаар хөрөнгөтэй жигнэн хийгдсэн хоёр талхыг даллах өргөлд зориулан авчир. Тэр нь ЭЗЭНд анхны үр жимс болой.


Та нар хулгай хийж, алж, завхайран хуурамчаар тангараглаж, Баалд тахил өргөн, өөрсдийн мэддэггүй өөр бурхдын араас яваад,


дараа нь ирж, нэрээр минь нэрлэгддэг энэ өргөөнд Миний өмнө зогсоод, эдгээр бүх жигшүүрт зүйлийг хийхийн тулд “Бид аврагдсан билээ!” гэж хэлэх нь үү?


“Найр наадмуудыг чинь үзэн ядав, Би тэднээс татгалзав. Тусгай чуулаануудыг чинь Би эс таалав


Шатаалт тахил, Идээн өргөлүүдийг Надад өргөсөн ч Би эс хүлээн авна. Эвийн тахилын тарган мал уруу чинь ч хүртэл Эс харна, Би.


Иудагийн хаад болох Уззиа, Иотам, Ахаз, Хезекиа нарын өдрүүдэд, Иуда болон Иерусалимын тухай Амозын хүү Исаиагийн үзсэн үзэгдэл.


ЭЗЭН айлдаж байна. “Олон тахил чинь Надад юу юм бэ? Хуцын шатаалт тахилд ч бордсон үхрийн өөхөнд ч Би бүр ханалаа. Бух, хурга, ямааны цусыг ч Би эс таалму.


Swiv nou:

Piblisite


Piblisite