Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Амос 3:12 - Ариун Библи 2013

12 ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Хоньчин арслангийн амнаас хоёр шийр, чихний тасархайг булаан авах шиг Самарид оршдог Израилийн хөвгүүдийг орны булан, дэвсгэрийн тасархайтай нь булаан авч одох болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Хоньчин нь арслангийн амнаас хоёр хөл болон чихний тасархайг булаан авдаг шиг Самарид оршдог Израилийн хөвгүүдийг орны булантай, хэвтрийн дэвсгэртэй хамт булаан авч одох болно.

Gade chapit la Kopi




Амос 3:12
16 Referans Kwoze  

Учир нь ЭЗЭН надад “Олон хоньчид нийлэн хашхирч, гуугалавч Дуу чимээг нь үл хайхран, айлгүйгээр Олзон дээрээ архирагч арслан, залуу арслан шиг Түг түмдийн ЭЗЭН дайн хийхээр Сион уул болон толгодынх нь дээр бууж ирнэ.


Ассирийн хаан түүнийг сонссон бөгөөд Ассирийн хаан Дамаскийн эсрэг хөдөлж, түүнийг эзлээд, Резинийг алж мөн хүмүүсийг нь Кир уруу цөлжээ.


Микаиа —Үзэгтүн, дотоод өрөөнд нуугдахаар орох тэр өдөр чи мэдэх болно гэв.


Бен-хадад түүнд —Миний эцэг чиний эцгээс авсан хотуудыг би буцааж өгөх болно. Мөн Самарид миний эцгийн байгуулсан шиг тийм наймааны гудамжнуудыг Дамаскт чи байгуулаарай гэв. Ахаб —Би чамайг энэ гэрээгээр чинь суллая гэв. Тэрээр түүнтэй гэрээ байгуулж, түүнийг явууллаа.


Харин үлдэгсэд нь Афек хот уруу зугтсан бөгөөд үлдсэн хорин долоон мянган цэргийн дээр хотын хана нуран уналаа. Бен-хадад зугтан хот уруу орж, байрнаас байр уруу хоргодон байв.


Та нар зааны ясан орон дээр хажуулагсад, Буйдан дээрээ тэрийн хэвтэгчид, Сүргээс хургуудыг, хашаан дундаас тугалуудыг идэгчид юм.


Учир нь хүүг “Аав, ээж” гэж хэлж сурахаас өмнө, Дамаскийн эд баялаг, Самарийн олз Ассирийн хааны өмнө аваачигдана гэв.


Тэнд нил өнгийн нарийн маалинган уяануудаар мөнгөн гархинууд болон гантиг баганануудтай холбогдсон цагаан болон хөх ягаан өнгийн нарийн маалинган хөшигнүүд байв. Мөн эрээн чулуу, гантиг, тана болон эрдэнийн чулуунуудыг шигтгэн зассан зам дээр алтан, мөнгөн буйдангууд байлаа.


Тэгээд хаан ордны цэцэрлэгээс найрын өргөөнд буцаж ирэхэд, Естерийн налан хажуулдсан буйдан дээр Хаман унасан байлаа. Тэгээд хаан —Миний өргөөнд, тэр бүр намайг байхад хатныг хүчирхийлэх нь үү? гэв. Хааны амнаас энэ үгс гармагц тэд Хаманы нүүрийг бүтээв.


“Үнэхээр би гэртээ ч орохгүй, Орон дээрээ ч хэвтэхгүй.


Харагтун, нүгэлт хаанчлал дээр Эзэн БУРХАНы мэлмий байдаг. Би түүнийг газрын гадаргаас устгах болно. Гэсэн ч Би Иаковын гэрийг бүрмөсөн устгахгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэр өдөр хүн Бүтээгч өөдөө хандаж, нүд нь Израилийн Ариун Нэгэн өөд харна.


Swiv nou:

Piblisite


Piblisite