Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Амос 3:11 - Ариун Библи 2013

11 Тэгэхээр Эзэн БУРХАН Ийнхүү айлдаж байна. “Дайсан нутгийг чинь бүсэлж, Хүчийг чинь сулруулж, Цайзуудыг чинь тонох болно.”

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Тэгэхээр Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Дайсан, энэ нутгийг чинь бүсэлж, та нарын хүчийг сулруулж, та нарын цайзуудыг тонох болно”.

Gade chapit la Kopi




Амос 3:11
17 Referans Kwoze  

Харагтун, Израилийн гэр ээ. Би та нарын эсрэг үндэстнийг босгох гэж байна” гэж Түг түмдийн ЭЗЭН Бурхан тунхаглаж байна. “Тэд Хаматын хоолойгоос Арабагийн хотгор хүртэл Та нарыг дарангуйлах болно.”


Иуда дээр Би гал илгээнэ. Иерусалимын цайзуудыг тэр залгих болно”


Эзэн БУРХАН Өөрөөрөө тангараглаж байна. Түг түмдийн ЭЗЭН Бурхан тунхаглаж байна. “Би Иаковын ихэрхэлд дургүйцэж, Цайзуудыг нь үзэн ядна. Тиймээс хот болон түүнийг дүүргэгч бүхнийг Би тушаах болно.”


“Би өвлийн байшинг зуны байшинтай хамт цохих болно. Зааны ясан байшингууд бас сөнөж, олон байшинг эцэс болгоно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Гэвч тэд зөвийг хийхийг мэддэггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд цайзууддаа хүчирхийлэл ба сүйрлийг нөөцөлжээ”


Дараа нь тэд Бурханы өргөөг шатааж, Иерусалимын хэрмийг нурааж, бүх бэхлэгдсэн барилгыг нь галдан шатааж, бүх үнэт хэрэглэлийг нь устгасан юм.


Израилийн хаан Пекагийн өдрүүдэд Ассирийн хаан Тиглат-пилесер ирж, Нафталийн бүх газар нутаг буюу Ион, Абел-бет-маака, Ианоа, Кедеш, Хазор, Гилеад болон Галилийг эзлэн авч, тэднийг Ассири уруу олзлон авч явжээ.


Ассирийн хаан Пул тэр нутагт ирсэн бөгөөд Менахем түүнд мянган талант мөнгө өгөв. Ингэсэн нь хаанчлалыг гартаа батжуулахад нь Пулын гар түүнийг дэмжиж магад гэснийх байлаа.


Охин дүүг нь бузарласан учир Иаковын хөвгүүд алагдсан хүмүүсийн хүүрэн дээр ирж, хотыг түйвээжээ.


Түүнд залгих юу ч үлддэггүй, Тиймээс түүний тансаглал тогтворгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite