Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Амос 2:7 - Ариун Библи 2013

7 Үгээгүй нэгний толгойг газрын шороонд дэвсэх тэд Дорой нэгний замыг эргүүлдэг. Ариун нэрийг минь бузарлахаар эцэг хүү хоёул Нэг охин дээр ордог.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Үгээгүй нэгний толгой дээрх газрын тоосны араас тэмүүлдэг тэд мөн даруу нэгний замыг эргүүлдэг. Миний ариун нэрийг бузарлахын тулд эр хүн ба эцэг нь нэг охиныг хэрэглэдэг.

Gade chapit la Kopi




Амос 2:7
24 Referans Kwoze  

Учир нь та нарын гэмт үйлдлүүд, Үлэмж нүглийг чинь Би мэднэ. Зөвтийг шахаж, хахууль авч, Ядууг дааман хаалган дээр хилсдүүлэхэд


Нэг нь хөршийнхөө эхнэртэй жигшүүрт хэргийг үйлдэж, нөгөө нь завхайран бэрээ бузарлажээ. Дунд чинь нөгөө нь чиний дотор эцгийнхээ охиныг буюу эгч дүүгээ хүчирхийлэв.


Ингэснээрээ тэд ядуусыг шударга явдлаас зайлуулж, Ард түмний минь үгээгүйчүүдийг үнэн зөвөөс холдуулмуй. Ингэж тэд бэлэвсэн эмэгтэйчүүдийг олз болгон, Өнчин хүүхдүүдийг дээрэмддэг.


Харийнхны дунд ч байдаггүй садар самуун та нарын дунд байдаг нь дуулдлаа. Нэг чинь эцгийнхээ эхнэртэй нөхөцдөг гэнэ.


Ард түмний минь эмэгтэйчүүдийг та нар Тааламжит гэрээс нь хөөж гаргадаг. Сүр жавхланг минь хүүхдүүдээс нь Та нар үүрд авдаг.


Тэд талбайг шунахдаа авч, Байрыг шунахдаа булаадаг. Тэд хүнийг байртай нь, Эзэмшигчийг өвтэй нь дарангуйлдаг.


Учир нь «Бурханы нэр та нараас болж харийнхны дунд доромжлогддог» гэж бичигдсэн байдаг.


Тэр хотын жононгууд нь архирагч арслангууд, Шүүгчид нь үдшийн чононууд юм. Тэд өглөө юу ч үлдээдэггүй.


Гачигдсан хүмүүсийг гишгэчдэг та нар, Үүнийг сонсоцгоо. Та нар нутгийн ядуусыг устгах гэж,


Самарийн уулан дээрх Башаны үнээнүүд ээ, Энэ үгийг сонс. Ядууг дарлаж, гачигдагсдыг няц дардаг та нар “Одоо авчир, бид ууя” гэж эздэдээ хэлдэг.


Тэд очих улсууддаа очмогцоо ариун нэрийг минь бузарлав. Учир нь тэдний тухай “Эдгээр нь ЭЗЭНий ард түмэн боловч Түүний газраас гарав” гэж яригдсан.


Нүүр тал засах нь сайн юм биш Зүсэм талхны төлөө хүн зүй бусыг үйлдэх нь бий.


“Эцэг өвгөдийнхөө өвийг би танд өгөхгүй” гэж Иезреел хүн Наботын хэлсэн үгнээс болж Ахаб гэртээ их л дүнсгэр, уур уцаартай орж ирэв. Тэрээр орон дээрээ хэвтэж, нүүрээ буруулан юу ч идсэнгүй.


Гэлээ ч хийсэн энэ хэргээрээ чи ЭЗЭНий дайснуудад доромжлох боломжийг өгсөн тул чиний хүү заавал үхнэ гэлээ.


Тэрээр үр удмаасаа Молехт өгснөөрөө Миний ариун газрыг бузарлаж, Миний ариун нэрийг гутаасан учир Би нүүрээ тэр хүний эсрэг хандуулж, түүнийг ард олных нь дундаас таслах болно.


Чи бэрийнхээ нүцгэн биеийг гаргаж болохгүй. Тэрээр хүүгийн чинь эхнэр учир чи түүний нүцгэн биеийг бүү гарга.


Чи эцгийнхээ эхнэрийн нүцгэн биеийг гаргаж болохгүй. Тэр нь эцгийн чинь нүцгэн бие болой.


Охид чинь биеэ үнэлж, бэрүүд чинь садарлахад Би шийтгэхгүй. Учир нь эрчүүд өөрсдөө янхнуудтай салж яван Шүтээний янхнуудтай хамт тахилууд өргөдөг. Тиймээс ухаангүй ард түмэн сөнөсөн.


Мөн үр удмаа Молехт өргөхөөр өгч болохгүй. Чи Бурханыхаа нэрийг бүү гутаа. Би ЭЗЭН.


Ард түмнийхээ ахлагчид бас ноёдтой хамт ЭЗЭН шүүхэд орж байна. “Усан үзмийн талбайг та нар цөлмөсөн. Ядуусаас дээрэмдсэн олз чинь гэрт тань бий.


Ард түмнийг минь дарлаж, Ядуусын нүүрийг түлнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ?” гэж Түг түмдийн БУРХАН Эзэн айлдаж байна.


Ёс бус тогтоол гаргаж, зөв бус шийдвэр бичигсэд хөөрхий еэ!


Та нар ядуу хүнд татвар ногдуулж, Тэднээс тарианы алба гувчуур авдаг тул Та нар зассан чулуугаар байшингууд барьсан ч Тэндээ амьдрахгүй. Та нар тааламжит усан үзмийн төглүүдийг тарьсан ч Дарснаас нь уухгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite