Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Амос 2:6 - Ариун Библи 2013

6 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Израилийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Тэд зөвт нэгнийг мөнгөөр, Гачигдсаныг хос шаахайгаар худалдсан.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Израилийн гурав, дөрвөн гэм зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй. Учир нь тэд зөв шударгыг мөнгөөр, гачигдсан нэгнийг хос шаахайгаар худалдсан.

Gade chapit la Kopi




Амос 2:6
21 Referans Kwoze  

Тэд бас ард түмний минь төлөө шавга орхиж, хөвгүүнийг янханд төлбөр болгон өгч, охиныг дарсныхаа төлөө худалдаж, согтуурав.


Иудагийн хөвгүүдийг, Иерусалимын хөвгүүдийг нутгаас нь зайлуулахын тулд тэднийг грекүүдэд зарсан учраас,


Үгээр хүнийг буруутгагчид, Үүд хаалган дээр шүүгч нэгнийг занганд оруулагчид, Худал баримтаар зөвтнийг буруутан болгогчид таслагдана.


Учир нь тэд Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дуулгавартай дагалгүй, харин Түүний гэрээг зөрчиж, ЭЗЭНий зарц Мосегийн тушаасан бүхнийг сонссон ч үгүй, хийсэн ч үгүй билээ.


Тэгээд Ассирийн хаан израильчуудыг авч явж, тэднийг Гозаны голын дэргэдэх Хала болон Хаборт мөн Медегийн хотуудад суурьшуулжээ.


«Одоо харагтун, чиний олж авсан шударга бус ашиг, дунд чинь буй цус урсгалтыг Би мутраараа цохих болно.


Ингэснээрээ тэд ядуусыг шударга явдлаас зайлуулж, Ард түмний минь үгээгүйчүүдийг үнэн зөвөөс холдуулмуй. Ингэж тэд бэлэвсэн эмэгтэйчүүдийг олз болгон, Өнчин хүүхдүүдийг дээрэмддэг.


Тэднийг худалдан авч нядлагсад нь шийтгүүлэлгүй, тэднийг худалдсан хүмүүс нь «ЭЗЭН ерөөгдөх болтугай. Учир нь би баяжив» гэлцэнэ. Тэднийг өрөвдөх сэтгэл хоньчдод нь байхгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite