5 Иуда дээр Би гал илгээнэ. Иерусалимын цайзуудыг тэр залгих болно”
5 Тэгэхээр Би Иуда дээр гал илгээнэ. Тэр гал нь Иерусалимын цайзуудыг түймэрдэх болно”.
Учир нь Израиль Бүтээгчээ мартаж, Орднуудыг байгуулсан. Иуда бас бэхлэгдсэн хотуудыг олшруулсан. Хотууд уруу нь Би гал илгээж Орднуудыг нь тэр түймэрдэх болно.
Харин Амралтын өдөр ачаа өргөхгүй, Иерусалимын хаалгаар орж ирэхгүйгээр Амралтын өдрийг ариунаар сахихын төлөө та нар Намайг сонсохгүй бол Би хаалган дээр нь гал ноцоох бөгөөд тэр нь Иерусалимын орднуудыг залгиж, эс унтраагдана»”
Учир нь Би сайны төлөө бус, муугийн төлөө нүүрээ энэ хотын эсрэг чиглүүлэв» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Энэ хот Вавилоны хааны гарт өгөгдөх бөгөөд тэр үүнийг галдан шатаана» хэмээв.”
Тэрээр ЭЗЭНий өргөө, хааны өргөө болон Иерусалимын бүх байшинг шатаажээ. Том байшин бүрийг тэрээр галдан шатаав.
Халдеичууд мөн хааны өргөө болон хүмүүсийн гэрийг галдан шатааж, Иерусалимын хэрмийг нураав.
Тэгэхээр Эзэн БУРХАН Ийнхүү айлдаж байна. “Дайсан нутгийг чинь бүсэлж, Хүчийг чинь сулруулж, Цайзуудыг чинь тонох болно.”
“Би өвлийн байшинг зуны байшинтай хамт цохих болно. Зааны ясан байшингууд бас сөнөж, олон байшинг эцэс болгоно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Эзэн БУРХАН надад ийнхүү үзүүлэв. Харагтун, Эзэн БУРХАН галан аадар дуудаж байсан. Тэр гал их оёоргүй гүнийг шатааж, тариалангийн газрыг ч түймэрдэж эхэллээ.
Хазаелын гэр дээр Би гал илгээнэ, Бен-хададын цайзуудыг энэ нь залгих болно.