Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Амос 2:1 - Ариун Библи 2013

1 ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Моабын гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Едомын хааны ясыг үнс болтол шатаасан тул

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Моабын гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй. Учир нь тэрээр Едомын хааны яснуудыг үнс болтол шатаасан.

Gade chapit la Kopi




Амос 2:1
22 Referans Kwoze  

ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Иудагийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Учир нь тэд ЭЗЭНий хуулиас татгалзаж, Тушаалуудыг нь сахиагүй. Эцгүүдийнхээ дагаж байсан Худлаар тэд төөрөгдсөн тул


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Дамаскийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Төмөр савраар тариа цохихын адил Гилеадыг тэд цохисон тул


ЭЗЭН мутраа энэ уулан дээр тавина. Өтөг бууцны шавхайд сүрэл гишгэгдэх лугаа адил Моаб өөрийн газартаа гишгэгдэнэ.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Израилийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Тэд зөвт нэгнийг мөнгөөр, Гачигдсаныг хос шаахайгаар худалдсан.


ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Аммоны хөвгүүдийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Учир нь тэд хил хязгаараа өргөжүүлэхийн тулд Гилеадын жирэмсэн эмэгтэйчүүдийг сийчсэн.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Едомын гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Учир нь тэр өрөвдөх сэтгэлээ гээж, Ах дүүгээ илдтэй мөрдсөн. Уураа үргэлж хадгалсаар Хилэнгээ тэр үүрд байлгасан.


ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Тирийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Тэд ахан дүүсийн барилдлагын гэрээг саналгүй, Олзлогдогсдыг бүхлээр нь Едомд тушаасан тул


ЭЗЭНий мэлмий хаа сайгүй. Ёрын муу хийгээд сайныг ч бас харах.


Моабын хаан Балак юу зөвлөж, Беорын хүү Балаам юу хариулж байсныг, ЭЗЭН хамгаалдгийг та нарт мэдүүлэхээр Шиттимээс Гилгалд юу болсныг санаач, ард түмэн минь.”


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Газын гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Олзлогдогсдыг бүхлээр нь Едомд тушаахаар Тэд хөөсөн тул


Тэд баруун зүг дэх Филистийн нам газрыг довтлон, Хамтдаа дорнын хөвгүүдийг дээрэмдэж, Едом ба Моаб дээр гараа тавин Аммоны хөвгүүд тэдний эрхшээлд орно.


Ингээд Израилийн хаан нь Иудагийн хаан, Едомын хаантай хамт хөдлөв. Тэд долоо хоног аялан тойрсон бөгөөд тэнд цэрэгт болон тэдний араас яваа мал сүрэгт уух ус байсангүй.


Бид Моабын бардам, хэт бардам, Ихэмсэг догшин зангийн тухай сонссон билээ. Хоосон сайрхал нь хуурамч юм.


Едом, Моаб болоод Аммоны хөвгүүд,


Swiv nou:

Piblisite


Piblisite