Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Амос 1:8 - Ариун Библи 2013

8 Ашдодоос оршин суугчдыг, Ашкелоноос очирт таяг баригчийг Би таслах болно. Би Екроны эсрэг мутраа эргүүлж, Филистчүүдийн үлдэгсэд мөхөх болно” гэж Эзэн БУРХАН айлдаж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Би бас Ашдодоос оршин суугчдыг, Ашкелоноос очирт таягийг барьсан хүнийг таслах болно. Тэр ч байтугай Би Екроны дээр Өөрийн мутрыг дураар нь тавьж, филистчүүдийн үлдэгсэд мөхөх болно” гэж Эзэн БУРХАН айлдаж байна.

Gade chapit la Kopi




Амос 1:8
17 Referans Kwoze  

Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун, Би филистчүүдийн эсрэг мутраа сунгаж, керетчүүдийг ч хүртэл таслан тэнгисийн эргийн үлдэгсдийг ч устгана.


Ашдодод эрлийзүүд суурьшина, Филистчүүдийн бардамналыг Би тастана.


Ассирийн хаан Саргоны илгээсэн жанжин, Ашдодод ирж, довтлон эзэлсэн тэр жил


Тэгвээс Би дайснуудыг нь хурдан дарж, Мутраа өстнүүдийнх нь эсрэг эргүүлэх байсан


Тэр явж, филистчүүдийн эсрэг дайн хийж, Гатын хэрэм, Иабнегийн хэрэм, Ашдодын хэрмийг нураав. Тэрээр Ашдодын нутаг болон филистчүүдийн дунд хотууд барьж босгожээ.


Илд ээ! Миний хоньчны эсрэг, Миний нөхөр болох хүний эсрэг сэрэгтүн гэж Түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна. “Хоньчинг цохигтун тэгвэл Хонин сүрэг тарж бутарна. Би Өөрийн мутрыг нялх хүүхдүүдийн эсрэг эргүүлнэ.


Ашдодын цайзууд болоод Египет газар дахь цайзуудад зарлагтун. “Самарийн уулс дээр цуглар. Түүний доторх их үймээн самууныг, дунд нь буй дарлалыг үз.


Өөдөөс чинь Би мутраа эргүүлж, Хог шаарыг чинь шүлтээр мэт цэвэршүүлж Хольц бүхнийг чинь арилгана.


Фараон Газыг эзлэхээс өмнө филистчүүдийн талаар эш үзүүлэгч Иеремиад ЭЗЭНээс үг иржээ.


Тир, Сидон, Филистийн бүх газар нутаг аа, та нар Миний хувьд юу юм бэ? Та нар Надад хариу төлөх гэж байна уу? Харин та нар Надад хариу төлөх аваас Би та нарын хариуг толгой дээр чинь үтэр түргэн буцаана.


Газын хэрмэнд Би гал илгээнэ, Цайзуудыг нь тэр залгих болно.


Иаковын гэр гал, Иосефын гэр дөл болж, Есавын гэр харин сүрэл мэт болох тул Тэд Есавын гэрээс нэг ч хүн амьд үлдэхгүй болтол нь Тэднийг галд хаяж шатаана.” Учир нь ЭЗЭН айлджээ.


Ашкелон үүнийг хараад айх болно. Газ өвчиндөө шаналан зовно, Екрон ч бас зовно. Учир нь найдвар нь тасарчээ. Газаас хаан нь устаж, Ашкелонд хүн суурьшихаа байна.


Филистчүүд ялын тахил болгон ЭЗЭНд буцаан өгсөн алтан булдруунуудын нэг нь Ашдодын төлөө, нэг нь Газын төлөө, нэг нь Ашкелоны төлөө, нэг нь Гатын төлөө, нэг нь Екроны төлөө байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite