7 Газын хэрмэнд Би гал илгээнэ, Цайзуудыг нь тэр залгих болно.
7 Тэгэхээр би Газын ханан дээр гал илгээнэ. Тэр гал нь түүний цайзуудыг түймэрдэх болно.
Учир нь Газ хаягдаж, Ашкелон эзгүйрч, Ашдод үд дунд хөөгдөж, Екрон үндсээрээ сугалагдана.
Фараон Газыг эзлэхээс өмнө филистчүүдийн талаар эш үзүүлэгч Иеремиад ЭЗЭНээс үг иржээ.
Тэрээр Газ болон түүний хязгаар нутаг хүртэл, харуулын цамхгаас авахуулан бэхлэгдсэн хот хүртэлх бүх филистчүүдийг ялав.
Хайртууд минь, хэзээ ч өөрийн өшөө хонзонг бүү ав. Харин Бурханы уур хилэнд зай гарга. Учир нь «“Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө” гэж Эзэн хэлэв» гэж бичигджээ.
Хазаелын гэр дээр Би гал илгээнэ, Бен-хададын цайзуудыг энэ нь залгих болно.
Тэр явж, филистчүүдийн эсрэг дайн хийж, Гатын хэрэм, Иабнегийн хэрэм, Ашдодын хэрмийг нураав. Тэрээр Ашдодын нутаг болон филистчүүдийн дунд хотууд барьж босгожээ.
Өшөө авалт нь Минийх. Хөл алдах тэр цагт нь Би хариугаа авна. Тэдний гамшгийн өдөр ойртож байна. Тэдэнд нүүрлэн тулгарах зүйлс тэдэн уруу яарч байна” гэнэ.
Газ нь халзан болов. Ашкелон сүйрэв. Тэдний хөндийн үлдэгсэд ээ, Та нар өөрсдийгөө хэр удаан шархдуулах юм бэ?
Би Египетэд гал тавьж, Бүх тулгуур нь устгагдах цагт Тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.
«Би Магог дээр ба арлуудад тайван амьдарч буй хүмүүсийн дээр гал илгээх болно. Тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.
ЭЗЭН ингэж айлдаж байна. “Газын гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Олзлогдогсдыг бүхлээр нь Едомд тушаахаар Тэд хөөсөн тул
Ашдодоос оршин суугчдыг, Ашкелоноос очирт таяг баригчийг Би таслах болно. Би Екроны эсрэг мутраа эргүүлж, Филистчүүдийн үлдэгсэд мөхөх болно” гэж Эзэн БУРХАН айлдаж байна.