Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Амос 1:11 - Ариун Библи 2013

11 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Едомын гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Учир нь тэр өрөвдөх сэтгэлээ гээж, Ах дүүгээ илдтэй мөрдсөн. Уураа үргэлж хадгалсаар Хилэнгээ тэр үүрд байлгасан.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Едомын гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй. Учир нь тэр өөрийн өрөвдөх сэтгэлийг даран, ах дүүгээ илдтэйгээ мөрдсөн. Түүний уур нь бас үргэлжлүүлэн тастсан. Тэр үүрд хилэнтэй байсан.

Gade chapit la Kopi




Амос 1:11
28 Referans Kwoze  

Учир нь едомчууд дахин ирж, Иудаг довтлон, олзлогдогсдыг авч явжээ.


Едом нь “Бид цохигдсон, гэвч бид эргэн ирж, балгаснуудыг босгоно” гэж хэлэвч түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэд босгож болно, харин Би нураах болно. Тэднийг гэм нүгэлт нутаг, ЭЗЭНий зэвүүцлийг мөнхөд авсан ард түмэн хэмээн дуудах болно.”


Египет сөнөмөл газар, Едом зэлүүд нутаг болно. Учир нь тэд Иудагийн хөвгүүдийг тарчлаан Нутагт нь гэмгүй цусыг урсгасан юм


Аяа ЭЗЭН, Иерусалимын өдөр едомчууд “Нураа, суурь хүртэл нь нураа” гэцгээж байсныг санаач.


Өөрийн өвд үлдэгсдийн хилэнцийг уучилдаг, Гэмт үйлдлийг нь хэлтрүүлдэг Бурхан тан шиг нь хэн байх вэ? Нигүүлслийг хайрлагч Тэрээр Уур хилэнгээ мөнхөд үл хадгална.


Уур тэнэгийн цээжинд оршдог тул Ууранд бүү яар.


Чи едомчуудыг бүү үзэн яд. Тэд чиний ах дүүс. Чи египетчүүдийг бүү үзэн яд. Учир нь та нар тэдний газар нутагт ирмэл хүмүүс байсан.


Иймд хайрлагдсан хүүхдүүдийн хувьд Бурханыг дуурайгчид бай.


“Би та нарыг хайрласан” гэж ЭЗЭН айлдаж байна. Гэвч та нар “Та биднийг яаж хайрласан юм бэ?” гэдэг. ЭЗЭН тунхаглаж байна. “Есав нь Иаковын ах бус уу? Гэсэн ч Би Иаковыг хайрлаж,


Би мөнхөд заргалдахгүй, Үргэлж ууртай байхгүй. Эс тэгвэл сүнснүүд ч, Миний бүтээсэн амьсгалууд ч Өмнө минь сульдах болно.


Та бидэнд мөнхөд унтууцах юм уу? Та бүх үеийнхэнд хилэгнэсээр байх уу?


Харин маадгар байгаа үндэстнүүдэд Би маш ихээр уурсаж байна. Учир нь Намайг зөвхөн өчүүхэн хилэгнэх зуур тэд бузар мууд тусалсан»


Одоо харагтун, израильчуудыг Египетийн газраас гарах үед Та Аммон, Моаб болон Сеир уулын хөвгүүдийг устгахыг тэдэнд зөвшөөрөөгүй харин израильчууд тэднийг устгалгүй тэднээс тойрсон билээ.


Бидэнд өв болгон Таны өгсөн эзэмшлээс тань биднийг хөөн зайлуулах гэж ирж байгаагаараа тэд бидэнд хэрхэн хариулж байгааг хараач.


Израиль сайнаас татгалзсан. Дайсан тэднийг хөөх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite