Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




3Иохан 1:10 - Ариун Библи 2013

10 Иймээс би очвол, түүний хийдэг үйлийг нь сануулна. Юу гэвэл, тэр бидний эсрэг балмад үгс чалчсан юм. Үүгээр ч сэтгэл ханахгүй, ах дүү нараа тэр хүлээн авдаггүй бөгөөд хүлээн авахыг хүсэгчдийг хориглон, чуулганаас хөөж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Иймээс би очвол, түүний хийдэг үйл хэргийг нь сануулна. Юу гэвэл, тэр биднийг балмад үгсээр зүй бусаар буруутгасан юм. Үүгээр ч сэтгэл ханахгүй, тэр ах дүү нараа хүлээн авдаггүй бөгөөд хүлээн авахыг хүсэгчдийг хориглон, чуулганаас хөөж байна.

Gade chapit la Kopi




3Иохан 1:10
16 Referans Kwoze  

ЭЗЭНий үгэнд чичрэгсэд ээ, Түүний үгийг сонсогтун. “Нэрээс минь болж та нарыг үзэн ядаж, хавчдаг ах дүүс чинь «ЭЗЭН алдарших болтугай. Бид баяр баясгаланг тань үзэх юмсан» гэцгээж байна. Гэвч тэд ичих болно.


Нүдээ ирмэгч нь гай тотгорыг авчирна. Чалчаа мунхаг нь сүйрнэ.


Хоёр дахь удаагаа та нар дээр очихдоо би урьдчилан сануулж хэлсэн. Урьд нь нүгэл үйлдсэн болон үлдсэн бүгдэд нь эдүгээ би урьдчилан хэлэхэд, би дахиж очвол та нарыг хэлтрүүлэхгүй.


Хүний Хүүгээс болж хүмүүс та нарыг үзэн ядаж, гадуурхан, доромжилж, нэрийг чинь ёрын муу мэтээр үзэж үл ойшоох цагт та нар ерөөлтэй еэ!


Мэргэн зүрх тушаалыг хүлээж авна. Чалчаа мунхаг сүйрнэ.


Хайрт минь, чи ах дүүгийнхээ төлөө, ялангуяа гаднынхны төлөө аливааг хийхдээ итгэмжтэй зүтгэж байгаа юм байна.


Эцэг эх нь иудейчүүдээс айсан тул тэгж хэлжээ. Есүсийг Христ мөн гэж хүлээн зөвшөөрсөн хүн синагогоос хөөгдөх ёстой гэж иудейчүүд нэгэнтээ шийдсэн байлаа.


Энэ өдрүүдэд Петр (тэнд хурсан олон болох зуун хориод) ах дүүсийн дунд босоод —


Тиймээс бид боломжтой үедээ бүх хүнд, юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдэцгээе.


Үүний зэрэгцээ тэд залхуудаа дадаж, айлаар хэсүүчлэн, гагц залхуу болоод зогсохгүй, бас хов хөөцөлдөн, хэрэгт дурлаж, ярих ёсгүй юмс ярьдаг аж.


Хэн нэгэн нь та нар дээр ирэхдээ энэ сургаалыг авчрахгүй бол, түүнийг гэртээ бүү оруул, бүү мэндэл.


Та нарт бичмээр зүйл надад олон байгаа ч би цаас бэхийг бус харин та нар дээр очиж, нүүр нүүрээрээ ярилцахыг хүсэж байна. Тэгвэл баяр хөөр маань дүүрэн болно.


Ах дүү нар ирж, чиний үнэнийг, чамайг үнэн дотор хэрхэн явааг гэрчилсэнд би маш их баярласан.


Swiv nou:

Piblisite


Piblisite