Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Тимот 4:16 - Ариун Библи 2013

16 Миний анхны өмгөөлөл дээр хэн ч надтай байхаар ирсэнгүй. Бүгд намайг орхижээ. Үүнийг нь тэдний эсрэг бүү тооцоосой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Миний анхны өмгөөлөл дээр хэн ч намайг дэмжсэнгүй. Харин бүгд намайг орхисон. Үүнийг нь тэдний эсрэг бүү тооцох болтугай.

Gade chapit la Kopi




2Тимот 4:16
16 Referans Kwoze  

Тэгээд өвдөг сөхрөн, чанга дуугаар —Эзэн, энэ нүглийг нь тэдэнд бүү тохооч гэж хашхирав. Ийнхүү хэлээд тэр нойрсов.


Үзэгтүн, та нарын хүн бүр өөрийн гэр уруугаа тарж бутран, Намайг ганцааранг минь орхих цаг ирж байна. Энэ цаг хэдийнээ иржээ. Гэсэн хэдий ч Би ганцаараа биш. Учир нь Эцэг Надтай хамт байдаг.


Шавь нар бүгд Түүнийг орхин зугтав.


Христ Эзэнийг зүрхэндээ тусгаарлан нандигна. Харин найдварын чинь талаар асуух хүн бүрд хариу өгөхөд ямагт бэлэн бай, гэхдээ дөлгөөн бөгөөд хүндэтгэлтэйгээр хариул.


Учир нь Дем өнөө үеийг хайрлаж, намайг орхиод Тесалоник уруу явсан. Креск Галат уруу, Тит Далмат уруу явсан.


Ази дахь бүх хүн надаас нүүрээ буруулсныг чи мэднэ. Тэдний дунд Фугел, Хермоген нар буй.


Нөгөө нь чин сэтгэлээсээ бус өрсөлдөх хүслийн үүднээс Христийг тунхагладаг. Ингэхдээ тэд хүлээстэй намайг шаналгана гэж бодож байна.


Та нар зүрхэнд минь байдаг тул та бүгдийн талаар ингэж бодох нь надад зөв юм. Намайг сайнмэдээг хамгаалан батлахад ч, хүлээстэй байхад ч та бүгд надтай хамт нигүүлслийг хуваалцдаг билээ.


Бурханы дагуух ийм гашуудал нь та нарт юу хийснийг, өөрсдийгөө ариусгах ямар их тэмүүллийг, гэмийг зэвүүцэх ямар их зэвүүцлийг, ямар их түгшүүрийг, ямар их хүслэнг, ямар их оролдлогыг, ямар их шийтгэлийг бий болгосныг харагтун. Та нар энэ зүйлд цэвэр гэдгээ алив бүхнээр харууллаа.


Намайг шалгагчдад хандах өмгөөлөл минь ийм юм.


Би тэдэнд “Буруутанг буруутгагчтай нь нүүрэлдүүлэн, ял зэмлэлийн эсрэг өөрийгөө өмгөөлөх боломжийг хэрэгтэнд олгохоос өмнө түүнд ял оноох нь Ромын ёс биш” гэж хариулсан.


Эрчүүд ахан дүүс ээ, эцгүүд ээ! Та нарын өмнө өчих өмгөөллийг минь сонсооч гэв.


Тэд та нарыг синагог, захирагчид, эрх баригчдын өмнө аваачихад та нар өөрсдийгөө хамгаалж яаж, юу гэж ярих эсвэл юу хэлэх талаар санаа бүү зов.


зүй бус авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, зэвүүрхдэггүй, өс хураадаггүй,


Чи бас түүнээс сэрэмжил. Учир нь тэр бидний үгсийг маш их эсэргүүцсэн шүү.


Swiv nou:

Piblisite


Piblisite