Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Тимот 2:22 - Ариун Библи 2013

22 Залуу насны дур хүслүүдээс зугт. Цэвэр зүрхнээс Эзэнийг дуудагчдын хамт зөвт байдал, итгэл, хайр ба амар тайвныг мөшгө.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

22 Идэр насныхаа дур хүслүүдээс зугт. Харин цэвэр зүрх сэтгэлээс Эзэнийг дуудагчдын хамт зөвт байдал, итгэл, хайр ба амар тайвныг мөрдөгтүн.

Gade chapit la Kopi




2Тимот 2:22
28 Referans Kwoze  

Хайртууд аа, сэтгэлийн чинь эсрэг дайтдаг махбодын хүсэл тачаалуудыг цээрлэхийг ирмэл агаад түр суурьшигч та нараас би гуйя.


Муугаас эргэж, сайныг үйлд. Амар тайвныг хай, мөшгө


Садар самуунаас зугт. Хүний үйлддэг нүгэл бүр биеийнх нь гадна байдаг. Харин садарлагч нь өөрийнхөө биед нүгэл үйлддэг.


Харин Бурханы хүн чи энэ бүгдээс зугт. Зөвт байдал, итгэл сүсэг, итгэл, хайр, тэвчээр ба дөлгөөн занг мөшгө.


Залуу хүн зам мөрөө Хэрхэн цэврээр хадгалах вэ? Таны үгийн дагуу сахиснаар билээ.


Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариуслыг мөшгөгтүн. Үүнгүйгээр хэн ч Эзэнийг үзэхгүй болой.


Хэн ч чамайг залуу гэж дорд бүү үзэг. Харин чи итгэгчдэд үг, зан байдал, хайр, итгэл хийгээд цэвэр ариунаараа үлгэр дуурайл бол.


Тиймд хайртууд минь ээ, шүтээн шүтлэгээс зайл.


Энэ зааварчилгааны зорилго нь цэвэр зүрх, сайн мөс чанар хийгээд хувиршгүй итгэлийн хайр юм.


Хайрт минь, мууг бус харин сайныг дуурай. Сайныг үйлдэгч нь Бурханых. Мууг үйлдэгч нь Бурханыг хараагүй юм.


Ах дүү нар аа, та нар бүгд адил юм ярьж бас хоорондоо хагаралгүй байж, харин адил бодол, адил шүүлт дор нягт нэгдэхийг бидний Эзэн Есүс Христийн нэрээр би та нараас хүсэмжлэн гуйя.


Тиймд амар тайвныг тогтоодог болон бие биенээ босгон байгуулдаг зүйлсийг мөшгөцгөөе.


Хайрыг мөшгөгтүн. Сүнслэг бэлгүүдийг хүсэн тэмүүл. Ялангуяа эш үзүүлэхийг.


Коринт дахь Бурханы чуулган хийгээд хаа сайгүй Эзэн Есүс Христийн маань нэрийг дуудагчдад болон ариун хүмүүс байхаар дуудагдсан, Христ Есүс (Эзэн бол тэднийх болон биднийх юм) дотор ариусгагдсан хүмүүст.


Бурханы хаанчлал бол идэх болон уух явдал бус, харин Ариун Сүнс дорх зөвт байдал, амар тайван хийгээд баяр баясгалан нь юм.


Тэгээд тэр энд нэрийг тань дуудсан бүхнийг хүлэх эрх мэдлийг ахлах тахилч нараас авсан юм гэв.


Анчнаас зугтагч гөрөөс мэт Ангуучийн гараас мултрах шувуу мэт өөрийгөө авар.


Иймд би эрчүүдийг уур хилэн, маргаангүйгээр, ариун гараа өргөж, газар бүрд залбираасай гэж хүсдэг.


Эзэний маань нигүүлсэл Христ Есүс дэх хайр ба итгэлийн хамт бялхаж байв.


Буруутын өргөл ЭЗЭНд адлагдах. Чигч шударга хүмүүсийн залбирал Түүнд таалагдах.


Шударгын хэргийг сонсооч, ЭЗЭН, Миний хашхирахыг анхаараач Худал хуурмаггүй уруулын минь залбиралд Сонороо тавиач.


Тэд Стефан уруу чулуу шидэлж байхад Стефан Эзэнийг дуудан, —Эзэн Есүс минь, сүнсийг минь хүлээн аваарай гэв.


Хэрэв эр хүн эмэгтэй хүнтэй унтаж, үрийн шингэн гаргах аваас тэд хоёул усанд булхах бөгөөд үдэш болтол бузар байна.


Өнөөх нь тэр эмэгтэйн гудамжийг хөндлөн гарч, гэр уруу нь замнасан нь


Swiv nou:

Piblisite


Piblisite