Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Тимот 1:4 - Ариун Библи 2013

4 нулимсыг чинь санахдаа би баяр баясгалангаар дүүрэхийн тулд чамайг харахсан гэж тэмүүлж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Чамайг харахсан гэж тэмүүлэн, чиний нулимсыг санахдаа ч, би баяр баясгалангаар дүүрдэг.

Gade chapit la Kopi




2Тимот 1:4
19 Referans Kwoze  

Над дээр даруй ирэхийг хичээ.


Өвлөөс өмнө ирэхийг хичээ. Юбул, Пуд, Лин, Клаудиа болон бүх ах дүү нар чамд мэнд хүргэж байна.


Гэвч ах дүү нар аа, бид та нараас зүрхээрээ биш, харин зүсээрээ түр хагацсан ч, царайг чинь харах гэж бүх хүслээрээ чармайсан.


Христ Есүсийн сэтгэлээр та бүгдийг би хэрхэн үгүйлж байгаагийн гэрч нь Бурхан мөн.


Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл гэж байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Учир нь анхны юмс өнгөрөн оджээ.


Яагаад гэвэл сэнтийн голд байгаа Хурга тэднийг хариулах бөгөөд амийн усны булгууд өөд хөтлөх болно. Бурхан тэдний нүднээс урсах нулимс бүрийг арчих болно гэлээ.


Баяр баясгалангаа гүйцэд болгоё гэсэндээ бид үүнийг бичлээ.


Тэр та бүгдийг үгүйлэн, өвчтэй буйг нь та нар сонссоноос болж шаналсан юм.


Учир нь та нарыг батжуулахын тулд сүнслэг зарим бэлгийг та нартай хуваалцахсан гэсэндээ та нарыг харахыг би ихэд хүсдэг.


Иймээс гурван жилийн турш өдөр шөнөгүй хүн бүрийг нулимс унаган тасралтгүй сэнхрүүлж байсныг минь санан дурсаж сэрэмжтэй байгтун.


Би Эзэнд даруу зан хийгээд нулимстайгаар, иудейчүүдийн далдуур хуйвалдааны улмаас надад тохиолдсон сорилт дунд үйлчилж байсан.


Одоо болтол та нар нэрээр минь юу ч гуйгаагүй. Гуйгтун, баяр баясгалан чинь дүүрэн болохын тулд та нар хүлээн авна.


Тиймээс одоо та нар гунигтай байгаа боловч Би та нарыг дахин харна. Зүрх чинь баярлана, баяр баясгаланг чинь хэн ч та нараас булаахгүй.


Тэгээд онгон охин мөн залуу ба хөгшин хүн Хамтдаа бүжиглэн баярлана. Учир нь Би тэдний гашуудлыг баяр хөөр болгож, Тэднийг тайвшруулан Зовлонгийнх нь оронд тэдэнд Баяр хөөрийг өгнө.


Сионд гашуудагсдад үнсний оронд гоёл чимгийг, Гашуудлын оронд баяр хөөрийн тосыг, Гаслант сүнсний оронд магтаалын хувцас өгөхийг тогтоохын тулд бөгөөд Түүнийг алдаршуулахаар тэднийг зөвт байдлын царснууд, ЭЗЭНий суулгац гэж нэрлэхийн тулд болой.


Нулимс дуслуулан үр суулгагчид Уухайн дуутай ургац хураах болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite