Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 8:11 - Ариун Библи 2013

11 Тэгээд Соломон “Миний эхнэр Израилийн хаан Давидын өргөөнд заларч болохгүй. ЭЗЭНий авдар энд орсон болохоор энэ нь ариун газар юм” гээд Фараоны охиныг өөрт нь зориулан барьсан өргөөнд Давидын хотоос авчирчээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Дараа нь Соломон Давидын хотоос Фараоны охиныг өөрт нь зориулан босгосон гэрт авчрав. Учир нь Соломон “Миний эхнэр Израилийн хаан Давидын гэрт заларч болохгүй. Яагаад гэвэл ЭЗЭНий авдар орсон газар бол ариун газар юм” хэмээв.

Gade chapit la Kopi




2Шастир 8:11
8 Referans Kwoze  

Соломоны амьдарч байсан өөр хашаан дахь гэрийн үүдний танхим нь дотор талдаа барилгын хэлбэрийн хувьд дээрхийн адил байв. Соломон өөрийн гэрлэсэн Фараоны охинд ч энэхүү үүдний танхимтай адил гэрийг барьж өгчээ.


Соломон Египетийн хаан Фараоны хүргэн хүү болж, Фараоны охиныг аваад өөрийн гэр, ЭЗЭНий өргөө болон Иерусалимын эргэн тойрны хана хэрмийг бүхэлд нь барьж дуустал түүнийгээ Давидын хотод байлгав.


Фараоны охин Давидын хотоос Соломоны түүнд барьж өгсөн гэрт ирмэгц Соломон Миллог барьжээ.


Бид Түүнтэй хамт ариун уулан дээр байхдаа тэнгэрээс гарсан энэ дууг сонссон билээ.


Хүний хүү, нүүрээ Иерусалимын зүг харуулж, ариун газруудын эсрэг өгүүлэн Израилийн газрын эсрэг эш үзүүлэгтүн.


Би тэнд Израилийн хөвгүүдтэй уулзах бөгөөд энэ газар Миний цог жавхлангаар ариусгагдана.


Тэгтэл —Наашаа бүү ойрт! Чиний зогсож байгаа газар ариун газар учраас хөл дэх шаахайгаа тайл гэж Тэр айлдав.


Ард түмнийг захирдаг, цэргийн хоёр зуун тавин захирагч Соломон хаанд байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite