Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 7:3 - Ариун Библи 2013

3 Гал доош буун ирж, ЭЗЭНий сүр жавхлан өргөөний дээр залрахыг үзээд Израилийн хөвгүүд бүгд чулуун зам дээр нүүрээ газар хүргэн сөхөрч мөргөөд ЭЗЭНд талархал өргөн —Тэрээр сайн бөгөөд Түүний хайр энэрэл үүрдийнх гэцгээв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Гал доош буун ирж, ЭЗЭНий яруу алдар өргөөний дээр залрахыг үзээд Израилийн бүх хөвгүүд чулуун зам дээр нүүрээрээ газар харан бөхийн, мөргөж, ЭЗЭНд магтаалыг өргөж, —Тэр үнэхээр сайн, Түүний хайр энэрэл үнэхээр үүрдийнх гэцгээв.

Gade chapit la Kopi




2Шастир 7:3
26 Referans Kwoze  

Бүрээчид болон дуучид нэгэн дуугаар ЭЗЭНийг магтан алдаршуулахаар дуугаа сонсгож, бүрээ, цан, хөгжмийн зэмсгүүдтэй хавсарган дуу хоолойгоо тэд өргөж, “Тэрээр сайн! Түүний хайр энэрэл үүрдийнх!” гэж ЭЗЭНийг магтан дуулах үед уг өргөө, ЭЗЭНий өргөө үүлээр дүүрэв.


Тэгээд тэрээр хүмүүстэй зөвлөлдөөд, ЭЗЭНд дуулж, ариун хувцас өмсөн Түүнийг магтах хүмүүсийг томилжээ. Тэд цэргүүдийн өмнө явж —ЭЗЭНий энэрэл хайр үүрд мөнх тул Түүнд талархал өргөе гэж дуулж байлаа.


Өршөөл нь Түүнээс эмээгчдэд Үеэс үед байх болно.


ЭЗЭНий бидэнд соёрхсон бүхэн хийгээд Израилийн гэрийн төлөөх агуу их ивээлийнх нь дагуу ЭЗЭНий энэрэл хайрыг, Түүний магтаалыг би дурдана. Эдгээрийг Тэр өршөөлийнхөө дагуу, Үлэмж их энэрэл хайрынхаа ёсоор тэдэнд соёрхсон билээ.


Тэд ЭЗЭНийг магтан талархал өргөж —Тэрээр сайн сайхан бөгөөд Түүний энэрэл хайр Израиль дээр мөнхөд байдаг гэж дуулцгаав. ЭЗЭНий өргөөний суурь тавигдсан тул бүх хүн ЭЗЭНийг магтахдаа чанга дуугаар уухайлцгаав.


Тэгэхэд ард түмэн итгэжээ. ЭЗЭН Израилийн хөвгүүдийг анхаарч, тэдний зовлон зүдүүрийг харсныг тэд сонсоод, доор бөхийн мөргөлөө.


баяр хөөр болон баяр баясгалангийн дуу, сүйт залуу болон сүйт бүсгүйн дуу буюу “Түг түмдийн ЭЗЭНд талархлыг өргөгтүн. Тэрээр сайн сайхан бөгөөд Түүний хайр энэрэл мөнхийнх” гэж хэлэх хүмүүсийн дуу сонсогдоно. Мөн ЭЗЭНий өргөөнд талархлын тахилуудыг авчрах хүмүүсийн дуу сонсогдох болно. Учир нь анх байсан шиг нь Би газар нутгийн сайн сайхныг сэргээнэ» гэж ЭЗЭН айлдаж байна.


Харин ЭЗЭНий хайр энэрэл Түүнээс эмээгчдийн дээр Мөнхөөс мөнхөд болоод Түүний зөвт байдал Хөвгүүдийн хөвгүүдэд байна.


Ирэгтүн, биднийг бүтээгч ЭЗЭНий өмнө мөргөн сөгдөж, сөхөрцгөөе!


Тэгээд Давид бүх чуулганд —Бурхан ЭЗЭНээ одоо талархан магтагтун гэсэнд бүх чуулган нь эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг талархан магтаж, доор бөхийн, ЭЗЭНд болон хаанд мөргөв.


Тэдний хамт Хеман, Иедутун болон ЭЗЭНий энэрэл хайр үүрдийнх учир Түүнд талархал өргөж байхаар нэрс нь тогтоогдож, сонгогдсон бусад хүмүүсийг үлдээв.


Бүх ард түмэн үүнийг хармагцаа нүүрээрээ газарт унаж —ЭЗЭН л Бурхан мөн, ЭЗЭН л Бурхан мөн гэж хашхиралдав.


Харин тэд нүүрээрээ унан —Бурхан, бүх махбодын сүнснүүдийн Бурхан Та нэг хүн нүгэл үйлдэхэд даяар хотол түмэнд хилэгнэнэ гэж үү? гэв.


Тэгэхэд Мосе Аарон нар Израилийн хөвгүүдийн хотол түмэн даяар чуулганы өмнө нүүрээрээ унав.


ЭЗЭНий өмнөөс гал гарч, тахилын ширээн дээрх шатаалт тахил болон өөхийг шатаажээ. Бүх ард олон үүнийг хармагцаа хашхиралдан нүүрээрээ унав.


Түүнд талархал өргөгтүн. ЭЗЭН сайн сайхан бөгөөд, Түүний хайр энэрэл үүрдийнх.


ЭЗЭН сайн сайхан бөгөөд Түүний хайр энэрэл мөнхийнх, Түүний итгэмж нь үеийн үед билээ.


ЭЗЭНийг магтагтун. ЭЗЭНд талархал өргөгтүн. Тэрээр сайн сайхан бөгөөд Түүний хайр энэрэл үүрдийнх.


ЭЗЭНд талархагтун! Тэрээр сайн сайхан бөгөөд Түүний хайр энэрэл мөнхийнх.


ЭЗЭНд талархал өргө. Тэрээр сайн сайхан бөгөөд, Түүний хайр энэрэл мөнхийнх.


Тэгэхэд Иехошафат нүүрээрээ газарт доош бөхийв. Бүх иуда хүн болон Иерусалимын оршин суугчид ЭЗЭНд мөргөхөөр ЭЗЭНий өмнө унав.


Бүх чуулганыг мөргөж байх зуур дуучид бас дуулж, бүрээнүүд хүнгэнэж байв. Энэ бүхэн шатаалт тахилыг дуустал үргэлжилсэн юм.


Шатаалт тахилыг өргөж гүйцэхэд хаан болон түүнтэй хамт байгч бүхэн сөгдөж, мөргөцгөөв.


Үүнээс гадна Давид болон үзмэрч Асафын үгсээр ЭЗЭНд магтаалыг дуулахыг Хезекиа хаан ба түүний түшмэд левичүүдэд тушаажээ. Тэд магтаалыг баяр хөөртэй дуулж, доор бөхийн мөргөв.


Swiv nou:

Piblisite


Piblisite