Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 7:22 - Ариун Библи 2013

22 Тэгэхэд хүмүүс “Өөрсдийг нь Египет газраас авчирсан, эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг тэд орхин хаяж, өөр бурхдыг өөрийн болгон авч, тэдэнд мөргөж, үйлчилснээс болж энэ бүх гай гамшгийг Тэр тэдэн дээр буулгасан юм” хэмээх болно гэж айлдав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

22 Тэд хэлэхдээ “Учир нь өөрсдийг нь Египет газраас авчирсан, эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг тэд умартан, өөр бурхдыг үрчлэн авч, тэдэнд мөргөн, тэдэнд үйлчилсэн билээ. Тиймээс Тэр энэ бүх гай гамшгийг тэдэн дээр буулгасан юм” гэх болно хэмээн айлдав.

Gade chapit la Kopi




2Шастир 7:22
10 Referans Kwoze  

Бидэнд асар их гамшгийг авчрахаар бидний эсрэг, биднийг шүүдэг шүүгчдийн эсрэг айлдсан үгээ Тэр баталжээ. Учир нь Иерусалимд үйлдэгдсэн шиг ийм явдал тэнгэрийн дор хаана ч үйлдэгдэж байсангүй.


Тэгээд та нар тэдний замнал, үйлдлийг нь харахад тэд та нарыг тайвшруулна. Учир нь Би Иерусалимд ямар ч утга учиргүйгээр энэ бүхнийг үйлдээгүй гэдгийг та нар мэдэх болно гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Намайг умартаж, бусад бурхдад тахил өргөн, гарынхаа бүтээлд мөргөсөн тэдний бүх бузар булайгаас болж Би шүүлтээ тэдний дээр тунхаглах болно.


Тиймээс Бурхан тэднийг халдеичуудын хааны гарт тушаасанд тэр ирж, тэдний залуусыг ариун газрын өргөөнд илдээр цавчин алж, залуучуудыг, онгон охидыг, хөгшид нялхсыг ч өршөөсөнгүй.


Тэгэхэд чи тэдэнд “Та нарын эцэг өвгөд Намайг орхиж өөр бурхдыг дагаж, тэдэнд үйлчлэн тэдэнд мөргөснөөс болсон. Харин тэд хуулийг минь сахилгүй Намайг орхисон билээ” гэж ЭЗЭН айлдаж байна.


Харин хэрэв та нар эдгээр үгсийг эс сонсвоос энэ гэр балгас болно гэдгийг Би Өөрөөрөө тангараглая” гэж ЭЗЭН тунхаглаж байна.»”


Swiv nou:

Piblisite


Piblisite