Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 7:14 - Ариун Библи 2013

14 нэрээр минь дуудагдсан Миний хүмүүс өөрсдийгөө даруу байлган залбирч, нүүрийг минь эрэлхийлж, хорон муу замуудаасаа эргэх аваас, Би тэнгэрээс сонсож, тэдний нүглийг уучлан, тэдний газар нутгийг эдгээнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 Миний нэрээр дуудагдсан Миний хүмүүс өөрсдийгөө даруу байлган, залбирч, Миний нүүрийг эрэлхийлж, бузар муу замуудаасаа эргэх аваас, Би тэнгэрээс сонсож, тэдний нүглийг уучлан, тэдний газар нутгийг эдгээнэ.

Gade chapit la Kopi




2Шастир 7:14
31 Referans Kwoze  

Гэмт үйлдэлээ далдлагч хэзээ ч үл дэвжюү Гэвч улайгаад, орхигч хайр энэрлийг хүртюү.


Үзэгтүн, Би энэ хотод эдгэрэл, эрүүл мэндийг авчрах бөгөөд Би тэднийг эдгээх болно. Би тэдэнд амар амгалан болон үнэний элбэг дэлбэгийг илчилнэ.


Тэдэнд өгүүл. “Би амьд!” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Би буруутын үхэлд огтхон ч баярлахгүй. Харин буруут нь замаасаа эргэж, амьд гарахад Би баярлана. Ёрын муу замаасаа буцагтун, буцагтун! Тэгвэл та нар юунд үхэх вэ, Израилийн гэр ээ?”


Та тэнгэрээс сонсон, Өөрийн зарц нар болон Өөрийн ард түмэн Израилийн нүглийг уучилж, тэдний явбал зохих зөв зүйтэй замыг Та тэдэнд заан өгч ард түмэндээ өв болгон өгсөн газартаа хур бороог буулгаж өгөөрэй!


Гилеадад ямар ч гавар байхгүй гэж үү? Тэнд ямар ч эмч байхгүй гэж үү? Тэгвэл яагаад миний ард түмний охин эдгэрсэнгүй вэ?


Бидний хувьд, Танд хэзээ ч захирагдаж байгаагүй, Таны нэрээр нэрлэгдэж байгаагүй хүмүүстэй адил боллоо.


“Тэрээр Сион уруу Иаков доторх, гэмт үйлдлээсээ эргэсэн хүмүүс уруу Аврагч болон ирнэ” гэж ЭЗЭН тунхаглав.


Та тэнгэр буюу Өөрийн залрах газраас сонсон уучилж, Та зүрхийг нь мэдэх хүн тусбүрд үйлийнх нь дагуу өгөөрэй. Зөвхөн Та л хүний хөвгүүдийн зүрхийг мэдэх билээ.


Дэлхийн харанхуй газраас Би нууцаар яриагүй, «Дэмий хоосон л Намайг хайж байна» гэж Иаковын үр удамд Би хэлээгүй. ЭЗЭН Би зөвийг айлдаж, Чигч шударгыг тунхаглаж байна.


Эзэн түүнд —Бос, “Шулуун” хэмээх гудамж дахь Иудагийн гэрт очиж Тарсын Саул гэгчийг асуу. Үзэгтүн. Тэрээр яг одоо залбирч,


Бид Вавилоныг эдгээх л байсан, Гэвч тэрээр эдгээгүй. Түүнийг орхиод, Бүгдээрээ нутаг уруугаа явцгаая. Учир нь түүний шүүлт тэнгэрт хүрч, үүлст өргөгдөв.


Та газрыг доргиож хагалсан. Газар хөдөлж байгаа тул Цөмөрхийг нь нийлүүлээч.


Тэд Израилийн хөвгүүдийн дээр Миний нэрийг дуудах бөгөөд Би тэднийг ерөөх болно гэв.


Тэгвэл чамайг ЭЗЭНий нэрээр дуудагдахыг газар дэлхий дээрх бүх ард түмэн хараад, чамаас айх болно.


Та тэнгэр дэх Өөрийн залрах газраасаа сонсож, гаднын тэр хүний дуудсан бүхнийг үйлдэж болгооно уу. Энэ нь дэлхийн бүх хүн Таны нэрийг мэдэж, Таны ард түмэн Израилийн адил Танаас эмээж, миний барьсан энэ өргөө Таны нэрээр дуудагдсан гэдгийг мэдэж байхын тулд юм.


Хүний хүү чи, нутгийнхандаа “Зөвт хүний зөв нь ч гэм буруугийнх нь өдөрт түүнийг үл аварна. Буруутын гэм буруугийн хувьд, тэрээр гэм буруугаасаа эргэх өдөр түүнээсээ болж бүдрэхгүй. Мөн зөвт хүн ч нүгэл үйлдэх өдрөө зөвт байдлаараа амьд үлдэж үл чадна” гэж хэл.


Иехошафат айж, ЭЗЭНийг эрэлхийлэхээр анхааралаа хандуулсан ба бүх Иуда даяар мацаг барилтыг зарлав.


Ингээд ЭЗЭНээс тусламж хүсэхээр иудачууд хамтдаа цугларчээ. ЭЗЭНийг эрэлхийлэхээр тэд Иудагийн бүх хотоос ирэв.


“Миний царайг эрэн хайцгаа!” гэхэд Зүрх минь Танд “ЭЗЭН, царайг тань би эрж хайюу” гэв.


Айсан хүн мэт, Аварч чадахгүй хүчтэн адил Та байх гэж үү? Гэлээ ч Та бидний дунд байгаа, Аяа ЭЗЭН, бид Таны нэрээр дуудагдсан билээ. Биднийгээ бүү орхиоч!”


Тэдгээр өдрүүдэд болон тэр үед Израилийн хөвгүүд мөн Иудагийн хөвгүүд ч бас ирнэ. Тэд уйлсаар явж, Бурхан ЭЗЭНээ эрэлхийлэх болно гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite