Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 6:40 - Ариун Библи 2013

40 Өө, Бурхан минь, энэ газар дахь залбиралд мэлмий тань тунгалаг, сонор тань соргог болтугай.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

40 Өө, Бурхан минь, энэ газарт өргөсөн залбиралд Таны мэлмий тунгалаг байж, таны чих сонор анхаараасай гэж би залбирч байна.

Gade chapit la Kopi




2Шастир 6:40
20 Referans Kwoze  

Тэр надад чих тавьсан учраас Би амьддаа дуудах болно.


Энэ газар дахь залбиралд Миний мэлмий тунгалаг, Миний сонор соргог байх болно.


Шударгын хэргийг сонсооч, ЭЗЭН, Миний хашхирахыг анхаараач Худал хуурмаггүй уруулын минь залбиралд Сонороо тавиач.


Сонор тань соргог, мэлмий тань нээлттэй байж, зарц нар тань болох Израилийн хөвгүүдийн өмнөөс, Таны өмнө өдөр шөнөгүй залбирч байгаа зарцынхаа залбирлыг сонсооч. Танд, би болон миний эцгийн гэр тэрсэлсэн. Таны эсрэг тэрсэлсэн өөрсдийн нүглийг болон Израилийн хөвгүүдийн гэм нүглийг улайж байна.


Эзэн минь ээ! Таны сонор зарцынхаа залбиралд болон нэрийг тань эмээн хүндлэхийг хүсэгч зарц нарынхаа залбиралд соргог байж, зарцдаа зориулан энэ өдрийг амжилттай болгон, энэ хүний өмнө нигүүлслийг олуулаач гэв. Тэгэхэд би хааны сөнч байв.


ЭЗЭН, чих тавин сонсооч. ЭЗЭН, мэлмийгээ нээн хараач. Амьд Бурханыг доромжлохоор Сеннахерибын илгээсэн бүх үгийг сонсооч.


Аяа ЭЗЭН, авралын минь Бурхан, Би өдрөөр болон шөнөөр ч Таны өмнө хашхирсан.


ЭЗЭНий мэлмий зөвт хүн дээр Сонор нь тэдний хашхираан дээр байдаг.


Сонор юугаа над уруу хандуулан Намайг хурдан авраач! Миний хоргодох хад, Намайг аврах хүчирхэг бэхлэлт минь болооч!


Бурхан ЭЗЭН минь, Тунгаан бодож, надад хариу өгөөч. Нүдийг минь нээгээч. Эс тэгвэл би үхлээр нойрсож,


Бурхан ЭЗЭН минь, хэрэв би үүнийг хийсэн бол, Хэрэв гарт минь гэм нүгэл байгаа бол,


Өөрт нь бүрэн хандсан зүрхтэй хүмүүсийг хүчирхэгжүүлэх гэж ЭЗЭНий мэлмий дэлхий даяар хэрэн хэсэж явдаг юм. Чи энэ удаа мунхаг үйл хийлээ. Тиймээс одооноос эхлэн чи ямагт дайн тулаантай байна гэж хэлэв.


Ингэснээрээ Таныг дуудах бүрд нь Та сонсож байхын тулд Өөрийн зарц ба Өөрийн ард түмэн Израилийн гуйлт бүхэнд мэлмийгээ нээлттэй байлгаач.


ЭЗЭН түүнд —Миний өмнө гуйсан чиний залбирал ба гуйлтыг Би сонслоо. Би Өөрийн нэрийг энд үүрд мөнхөд гаргахаар, чиний барьсан энэ өргөөг ариусган тусгаарлалаа. Миний мэлмий, Миний зүрх сэтгэл үргэлж энэ газарт байх болно.


ЭЗЭН, чих тавин сонсооч. ЭЗЭН, мэлмийгээ нээн хараач. Амьд Бурханыг доромжлохоор Сеннахерибын илгээсэн үгийг сонсооч.


Та тэнгэрээс, Өөрийн орших газраасаа тэдний залбирал, гуйлтыг сонсон, тэдэнд шийдэл хариуг өгч, Таны эсрэг нүгэл үйлдсэн ард түмнээ уучлан өршөөнө үү!


Эзэн, дуу хоолойг минь сонсооч! Миний гуйлтын дуунд Чихээ зөөлөн байлгаач!


Энэ газарт хандан залбирах зарцынхаа залбирлыг сонсохын тулд “Миний нэр тэнд байг” гэж Өөрийн айлдсан тэр газар буюу энэ өргөөн дээр Таны мэлмий өдөр ч, шөнө ч тусах болтугай!


Swiv nou:

Piblisite


Piblisite