Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 6:36 - Ариун Библи 2013

36 Таны эсрэг тэд нүгэл үйлдсэнээр (Нүгэл үйлддэггүй хүн гэж үгүй.) Та хилэгнэн, тэднийг дайсанд өгч, нөгөөдүүл нь тэднийг олзлон хол ч бай, ойр ч бай нутагтаа аваачихад,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

36 Тэд Таны эсрэг нүгэл үйлдэж (учир нь нүгэл үйлддэггүй нэг ч хүн байдаггүй), Та тэдэнд уурлан, тэднийг дайсанд тушаан, хол ойрын нутагт тэдэнд олзлуулан явуулах үед,

Gade chapit la Kopi




2Шастир 6:36
22 Referans Kwoze  

Учир нь бид цөмөөрөө олон юман дээр бүдэрдэг. Үгэн дээрээ бүдэрдэггүй нэгэн байваас, тэрээр бүх биеэ хазаарлах чадвартай төгс хүн болой.


Үнэндээ, газар дэлхий дээр нүгэл огт хийдэггүй сайныг үйлдэгч зөвт хүн гэж үгүй.


Зарцаа шүүхээр бүү ирээч. Учир нь Таны мэлмийд амьд хэн нь ч зөвт бус билээ.


ЭЗЭН, хэрэв Та хилэнцийг тооцвоос, Аяа, Эзэн, хэн тэсвэрлэн зогсож чадах вэ?


Илдний ирээр тэд унагаагдаж, бүх үндэстнүүд уруу цөлөгдөнө. Харийнхны цаг гүйцэх хүртэл Иерусалим харийнхны хөл доор талхлагдах болно.


Хэн “Би зүрхээ цэвэрлэв Би нүгэл хилэнцээсээ цэвэршив” гэж хэлж чадах билээ?


Өөрийн бүх зарц, эш үзүүлэгчдээр дамжуулан айлдсан ёсоороо ЭЗЭН Израилийг Өөрийн мэлмийн өмнөөс зайлуулах хүртэл тэд тэгэв. Ингээд Израиль эх нутгаасаа Ассири уруу энэ өдрийг хүртэл цөлөгдсөн билээ.


Иймээс ЭЗЭН Израильд маш их уурлан тэднийг Өөрийн мэлмийн өмнөөс зайлуулав. Иуда овгоос өөр хэн ч үлдсэнгүй.


Хошеагийн есдүгээр онд Ассирийн хаан Самарийг эзэлж, израильчуудыг Ассири уруу авч явж, Гозан голын дэргэдэх Хала ба Хаборт мөн медечүүдийн хотуудад суурьшуулав.


Менахемын бусад үйлс болон түүний хийсэн бүхэн Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?


Таны эсрэг нүгэл үйлдсэн ард түмнээ болон тэдний үйлдсэн бүх гэмт үйлдлийг уучлан өршөөж, тэднийг олзлон авсан хүмүүс тэднийг энэрэх болтол тэр хүмүүсээр дамжуулж тэднийг нигүүлсээрэй.


Тэд Таны эсрэг нүгэл үйлдсэнээр (Нүгэл хийдэггүй хүн гэж үгүй.) Та хилэгнэн, тэднийг дайсанд өгч, дайсан нь тэднийг хол ч бай, ойр ч бай нутагтаа олзлон аваачихад,


ЭЗЭН, чамайг болон чиний дээрээ залах хааныг чиний болон эцэг өвгөдийн чинь таньж мэдэхгүй улс үндэстэн уруу аваачна. Чи тэнд мод, чулуугаар хийсэн өөр бурхдад зарагдана.


Та тэдний залбирал, гуйлтыг тэнгэрээс сонсож, тэдэнд шийдлийг гаргаж соёрхоно уу!


хэрэв тэд олзлогдон очсон газартаа сэтгэл зүрх нь эргэн “Бид нүгэл үйлдлээ, буруутлаа, бузрыг үйлдлээ” хэмээн гэмшиж, олзлогдон очсон газартаа тааллыг тань гуйх аваас


Swiv nou:

Piblisite


Piblisite