2 Үүрд мөнх Түүний залрах газар, Цог жавхлант өргөөг би барьж босголоо гэж хэлэв.
2 Танд сүрлэг сайхан өргөөг болон Таны үүрд мөнхөд орших газрыг би барьлаа хэмээв.
Сэнтийнээс гарах чанга дууг би сонсов. —Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд Түүний ард түмэн болж, Бурхан Өөрөө тэдний дунд байж [Бурхан нь болно].
Иерусалимд оршин суудаг ЭЗЭН Сионоос магтагдах болтугай. ЭЗЭНийг магтагтун!
Энэ нь ЭЗЭНд зориулсан газрыг, Иаковын Төгс хүчит Нэгэнд орших газрыг би олох хүртэл болой” гэж байсныг нь санаач.
Тэгээд Давид өөрийн хүү Соломонд —Тууштай бөгөөд зоригтой байж, үйлдэгтүн. Миний Бурхан, ЭЗЭН Бурхан чамтай хамт байгаа тул бүү ай, бүү шантар. ЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулсан бүх ажил дуусах хүртэл Тэр чамайг орхихгүй, чамайг хөсөр хаяхгүй.
Тэр надад “Миний өргөө болон Миний ордныг хүү Соломон чинь барих юм. Би түүнийг Өөрийн хөвгүүнээр сонгосон бөгөөд Би түүнд эцэг нь байх болно.
Надад тэрээр өргөө барина. Би түүний сэнтийг мөнхөд тогтооно.
Үүрд мөнх Түүний залрах газар, цог жавхлант өргөөг би барьж босголоо гэж хэлэв.
Миний нэрийн төлөө тэрээр өргөө барина. Би түүний хаанчлалын сэнтийг мөнхөд тогтооно.
Гэвч Давид гэрээний авдарт зориулан Иерусалимд майхан бариад, Бурханы авдрыг Кириат-иеаримаас тийш нь зөөсөн билээ.
Тэгээд Соломон Үүл манан дунд Би оршмуй хэмээн ЭЗЭН айлтгалаа
Тэгээд хаан эргэн харж, Израилийн бүх чуулганыг тэнд зогсож байхад нь тэднийг ерөөлөө.
Иерусалимд оршихуй нь буй Израилийн Бурханд хаан ба түүний зөвлөх нарын сайн дураар өргөсөн алт, мөнгө,
Вавилоны бүхий л аймгаас чиний авах бүх алт, мөнгөний хамт Иерусалим дахь Бурханы өргөөнд зориулан сайн дураар өргөсөн тахилч нар ба ард түмний сайн дурын өргөлийг аваад яв.
Тэднийг орж ирэхэд ноён тэдний дунд орж, гарах үед нь тэр гарах ёстой.