Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 6:14 - Ариун Библи 2013

14 Тэрээр —Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ! Бүх зүрхээрээ Таны өмнө явагч зарц нарынхаа төлөө гэрээ ба хайр энэрэлээ сахидаг Тантай адил Бурхан тэнгэрт ч, газар дээр ч үгүй билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 Тэрээр —Израилийн Бурхан болох ЭЗЭН, бүх зүрх сэтгэлээрээ Таны өмнө алхдаг Өөрийн боолууддаа хайр энэрлээ үзүүлэн, гэрээгээ сахин хадгалдаг Тантай адил бурхан тэнгэрт ба газар дээр үгүй билээ.

Gade chapit la Kopi




2Шастир 6:14
34 Referans Kwoze  

Аяа, ЭЗЭН, бурхдаас хэн нь Тан лугаа адил Ариун нь үлэмжийн, Алдар нь аймшигт, Үйлс нь гайхамшигтай вэ?


Тиймээс чи мэдэж ав. Бурхан ЭЗЭН чинь Бурхан бөгөөд Тэрээр итгэмжит Бурхан юм. Өөрийг нь хайрлаж, тушаалыг нь дагагчдад Тэр мянган үеийг нь хүртэл гэрээгээ сахиж, хайр энэрэлээ үзүүлдэг.


Өөрийн хаанчлалд болон алдарт дууддаг Бурханд зохистойгоор явахыг ятган, урамшуулж, гуйж байсан.


Өршөөл нь Түүнээс эмээгчдэд Үеэс үед байх болно.


Тэд хоёул, Эзэний бүх тушаал зааврыг өөгүй дагаж, Бурханы өмнө зөвт байлаа.


ЭЗЭН, Тантай адил хэн ч үгүй. Та аугаа бөгөөд Таны нэр хүч чадлаар аугаа.


Би хайр энэрэлээ түүний төлөө мөнхөд хадгалж, Гэрээгээ ч түүнд батжуулна.


Түг түмдийн Бурхан ЭЗЭН, Хэн Тантай адил вэ, хүчит ЭЗЭН? Таны үнэн Таныг тойрон буй.


Учир нь тэнгэрт хэнийг ЭЗЭНтэй харьцуулж болох вэ? Тэнгэрлэг биесийн дундаас хэн нь ЭЗЭНтэй адил вэ?


Аяа, тэнгэрийн Бурхан ЭЗЭН минь! Аугаа хийгээд сүрдэм Бурхан минь! Танд хайртай, тушаалуудыг тань сахигч хүмүүст өршөөл ба гэрээгээ сахигч ЭЗЭН минь!


Тэгээд Давид бүх чуулганд —Бурхан ЭЗЭНээ одоо талархан магтагтун гэсэнд бүх чуулган нь эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг талархан магтаж, доор бөхийн, ЭЗЭНд болон хаанд мөргөв.


Оройн тахил өргөх цаг болоход эш үзүүлэгч Елиа урагш алхан гарч —Абрахам, Исаак, Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ, Та Израиль дахь Бурхан мөн бөгөөд би Таны боол гэдгийг мөн энэ бүгдийг би Таны үгээр л хийж байгааг өнөөдөр мэдүүлж өгөөч.


Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ! Бүх зүрхээрээ Таны өмнө явагч зарц нарынхаа төлөө гэрээ ба хайр энэрэлээ сахидаг Тантай адил Бурхан дээр тэнгэрт, доор газар дээр үгүй билээ.


Чиний барьж байгаа энэ өргөөний тухайд, хэрэв чи Миний тогтоолууд дотор алхаж, Миний зарлигийг дагаж, Миний тушаал бүрээр явж түүн дотор амьдарвал чиний эцэг Давидад хэлсэн үгээ Би чамаар гүйцэтгүүлэх болно.


Тэгэхэд Соломон —Та Өөрийн боол, миний эцэг Давидыг өмнө тань үнэн, зөвт бас шулуун шударга зүрх сэтгэлээр явсны учир агуу их хайр энэрлийг үзүүлсэн билээ. Та энэ агуу хайр энэрэлээ түүнд хадгалж, өнөөдөр түүний сэнтийд залрах хүүг түүнд өгсөн билээ.


Дээр тэнгэрт, доор газар дээр ЭЗЭН бол Бурхан, Түүнээс өөр бурхан байхгүй гэдгийг чи өнөөдөр зүрх сэтгэлдээ шингээж, мэдэж ав!


тэндээ тахилын ширээ босгоод түүнийгээ Ел-Елохе-Израиль гэж нэрлэжээ.


Абрамыг ерэн есөн настай байхад ЭЗЭН, Абрамд үзэгдэж —Би бол Төгс Хүчит Бурхан. Чи Миний өмнө явж, гэм зэмгүй байгтун.


Енох Бурхантай хамт явж байсан ба түүнийг Бурхан авч явсан учир тэрээр дэлхийд байсангүй.


Өршөөлийг эцэг өвгөдөд минь үзүүлж, Өөрийн ариун гэрээг дурсахын тулд юм.


Би Бурхан ЭЗЭНдээ залбирч, гэмтэйгээ хүлээн зөвшөөрч, хэлсэн нь —Ээ халаг, Эзэн минь, аугаа, айдас төрөм Бурхан минь. Таныг хайрлаж, тушаалуудыг тань сахигчдад Та гэрээ ба хайр энэрэлээ өгдөг.


Иаковын хувь эдгээртэй адил биш. Учир нь Тэрээр бүхний Бүтээгч бөгөөд Израиль нь Түүний өвийн овог юм. Түүний нэр нь түг түмдийн ЭЗЭН.


Аяа ЭЗЭН, бурхдын дунд Тан шиг хэн ч үгүй, Таных шиг үйлс ч алга.


Ингээд Давид бүх чуулганы нүдэн дээр ЭЗЭНийг талархан магтахдаа —Бидний эцэг өвөг Израилийн Бурхан ЭЗЭН, Та мөнхийн мөнхөд магтагдах болтугай.


Ийм учраас Эзэн БУРХАН минь Та аугаа билээ. Учир нь Тантай адил хэн ч үгүй бөгөөд бидний чихээрээ сонссон бүхний дагуу Танаас өөр Бурхан байхгүй билээ.


Цааш нь Бурхан, Мосед —Израилийн хөвгүүдэд чи “Эцэг өвгөдийн чинь Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан ЭЗЭН намайг та нар уруу илгээв” гэж хэл. Энэ нь мөнхөд Миний нэр бөгөөд үеийн үед Миний дурсгалт нэр юм.


Бурхан түүнд —Чамайг Иаков гэдэг, Үүнээс хойш чамайг Иаков гэж дуудахгүй, Харин чиний нэр Израиль болно гээд түүнийг Израиль гэж нэрлэжээ.


“Эзэн БУРХАН! Та зарцдаа алдар цуу, хүчирхэг мутраа харуулж эхэлсэн. Таных шиг ийм бүтээл, хүчит үйлсийг үйлдэж чадах бурхан, тэнгэр газрын хаана байна вэ?


Аарон гараа Египетийн усан дээгүүр сунгасанд мэлхийнүүд гарч ирээд Египет нутгийг бүрхэв.


Тиймээс, Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ, Та Өөрийн зарц Давидад хэлсэн үгээ бататгаж өгөөч!


залбиран —Бидний эцэг өвгөдийн Бурхан, ЭЗЭН, Та тэнгэр дэх Бурхан бус уу? Та үндэстнүүдийн бүх хаанчлалыг захирагч биш гэж үү? Хүч чадал Таны мутарт байдаг тул Таны эсрэг зогсож хэн ч үл чадна.


Swiv nou:

Piblisite


Piblisite