Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 6:12 - Ариун Библи 2013

12 Тэгээд Соломон Израилийн бүх чуулганы өмнө ЭЗЭНий тахилын ширээний урд зогсоод, гараа сунгав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Дараа нь Соломон Израилийн бүх чуулганы өмнө, ЭЗЭНий тахилын ширээний урд зогсоод, гараа сунгав.

Gade chapit la Kopi




2Шастир 6:12
15 Referans Kwoze  

Дотор чинь ЭЗЭНээс эмээх, Зарцынх нь дуу хоолойг дуулгавартай дагах, Харанхуйд явж, гэрэлгүй байх хэн бэ? Тэрээр ЭЗЭНий нэрд итгэж, Бурхандаа найдагтун.


Би Тан уруу гараа сунгана. Сэтгэл минь ангасан газар мэт Тан уруу тэмүүлдэг. Села


Ийнхүү би амьддаа Таныг магтана. Таны нэрээр би гараа өргөх болно.


Хэрэв чи зүрхээ зөв залвал, Түүн өөд гараа сунгана.


Мосе, Фараоноос салан хотоос гарч, ЭЗЭНд гараа сунгалаа. Аянга мөндөр зогсож, газарт бороо цутгахаа болив.


Иймд би эрчүүдийг уур хилэн, маргаангүйгээр, ариун гараа өргөж, газар бүрд залбираасай гэж хүсдэг.


Залбирал минь Таны өмнө утлага адил тавигдаг. Гараа өргөх минь үдшийн тахил адил байг.


Дээдэс Египетээс гарч ирнэ. Етиоп төдөлгүй гараа Бурханд сунгана.


Би Тан уруу тусламж гуйн хашхирах аваас, Би гараа Таны ариун газар өөд өргөх аваас Гуйлтын минь дууг сонсооч!


Хаан баганын хажууд зогсоод тэрээр ЭЗЭНийг дагаж, өөрийн бүх зүрх, бүх сэтгэлээрээ Түүний тушаал, гэрчлэл, зарлигуудыг сахиж, энэ номд бичигдсэн гэрээний үгсийг гүйцэлдүүлнэ гэж ЭЗЭНий өмнө гэрээ байгуулав. Бүх ард түмэн уг гэрээнд нэгджээ.


Түүнийг харахад хаан заншлыг даган баганын дэргэд зогсож байв. Ахмадууд болон бүрээчид хааны дэргэд зогсож, тэр газрын бүх ард түмэн баярлалдан бүрээгээ хүнгэнүүлж байлаа. Тэгэхэд Аталиа хувцсаа ураад —Тэрслэл! Тэрслэл! гэж хашхирав.


Израилийн хөвгүүдтэй байгуулсан ЭЗЭНий гэрээг агуулсан авдрыг би энд заллаа гэв.


Соломон таван тохой урт, таван тохой өргөн, гурван тохой өндөр хүрэл тавцан хийгээд, хашааны голд байрлуулсан байжээ. Тэрээр тавцан дээр гарч, Израилийн бүх чуулганы өмнө өвдөг сөгдөн, тэнгэр өөд гараа сунгав.


Swiv nou:

Piblisite


Piblisite