Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 6:10 - Ариун Библи 2013

10 ЭЗЭН хэлсэн үгээ биелүүллээ. Ийнхүү би ЭЗЭНий амласны дагуу өөрийн эцэг Давидын оронд босож, Израилийн сэнтийд заларч мөн Израилийн Бурхан, ЭЗЭНий нэр алдарт зориулж өргөө барив.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Өөрийн хэлсэн үгээ ЭЗЭН сая биелүүллээ. Учир нь ЭЗЭН амласны дагуу би өөрийн эцэг Давидын оронд өсөн гарч, Израилийн хаан ширээнд заларч, мөн Израилийн Бурхан болох ЭЗЭНий нэр алдрын төлөө өргөө барьлаа.

Gade chapit la Kopi




2Шастир 6:10
12 Referans Kwoze  

Нэг үеийнхэн явж нөгөө үеийнхэн ирсээр Газар дэлхий эгнэгт байдгаараа л.


Давидын хүү Соломон хаант улсдаа бэхэжсэн бөгөөд Бурхан ЭЗЭН нь түүнтэй хамт байж, түүнийг ихэд өргөмжиллөө.


Тэгээд Соломон өөрийн эцэг Давидын оронд хаан болж, ЭЗЭНий сэнтийд залран, хөгжин дэвшсэн бөгөөд бүх Израиль түүнийг дуулгавартай дагав.


Бид бүх эцэг өвгөдийнхөө адил Таны өмнө ирмэл хүмүүс бөгөөд түр суугчид билээ. Дэлхий дээрх өдрүүд маань сүүдэр адил бөгөөд ямар ч найдвар алга.


ЭЗЭН надад олон хүү өгсөн учир миний бүх хөвгүүнээс Тэрээр миний хүү Соломоныг Израиль дахь ЭЗЭНий хаанчлалын сэнтийд залахаар сонголоо.


Чиний өдрүүд гүйцэж чи эцэг өвгөддөө одох үед Би чиний үрийг, хөвгүүдийн чинь нэгийг чиний дараа босгож түүний хаанчлалыг бэхжүүлнэ.


Дараа нь эцэг Давидынхаа сэнтийд Соломон заларч, түүний хаант засаг бат тогтлоо.


Гэсэн ч тэр өргөөг чи өөрөө босгохгүй, харин чамд төрөх хүү чинь Миний нэр алдарт уг өргөөг барих болно” гэсэн билээ.


Израилийн хөвгүүдтэй байгуулсан ЭЗЭНий гэрээг агуулсан авдрыг би энд заллаа гэв.


Миний хүү, энэ нь чамд биелэхэд, чиний тухайд Түүний айлдсан ёсоор чи өөрийн Бурхан ЭЗЭНий өргөөг барихад ЭЗЭН чамтай хамт байх болтугай.


Swiv nou:

Piblisite


Piblisite