Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 5:12 - Ариун Библи 2013

12 Левийн бүх дуучин буюу нарийн маалинган дээл өмссөн, Асаф, Хеман, Иедутун нар болон тэдний хөвгүүд ба ах дүүс цан, босоо ятга, ятга хөгжим барин, бүрээ үлээж буй зуун хорин тахилчдын хамт тахилын ширээний зүүн талд зогссон билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 бүх Левийн дуучид буюу нарийн маалинган дээл өмссөн Асаф, Хеман, Иедутун нар болон тэдний хөвгүүд ба төрөл садангууд нь цан, босоо ятга, ятга хөгжим барин, бүрээ үлээж буй зуун хорин тахилч нарын хамт тахилын ширээний зүүн талд зогссон билээ.

Gade chapit la Kopi




2Шастир 5:12
26 Referans Kwoze  

Тахилчид болох Шебаниа, Иошафат, Нетанел, Амасаи, Зехариа, Бенаиа, Елиезер нар Бурханы авдрын өмнө бүрээ үлээв. Обед-едом, Иехиа нар авдрын хаалгачид байлаа.


Хэнгэрэг дэлдэх бүсгүйчүүдийн дуунд Дуучид өмнө нь явж, хөгжимчид дагав.


Тэгээд Давид мөн хааны үзмэрч Гад болон эш үзүүлэгч Натаны тушаалын дагуу тэрээр ЭЗЭНий өргөөнд левичүүдийг хэнгэрэг, босоо ятга, ятга хөгжимтэй байрлуулав. Учир нь ЭЗЭН эш үзүүлэгчдээр дамжуулан ийнхүү тушаасан ажээ.


Тахилчид өөрсдийн үйлчлэлийн байраа эзлэн, левичүүд ч бас ЭЗЭНд магтаалыг өргөхөөр Давид хааны хийж, ЭЗЭНд зориулсан хөгжмийн зэмсгүүдтэй зогсов. “Түүний энэрэл хайр үүрдийнх.” Давид үүгээр магтаал өргөж байсан билээ. Тахилчид өмнө нь бүрээ үлээж байхад бүх Израиль зогсож байв.


дөрвөн мянга нь хаалгачид, дөрвөн мянга нь магтан дуулахдаа Давидын бүтээсэн хөгжмөөр ЭЗЭНийг магтдаг байлаа.


Хеманы ах дүү Асаф нь түүний баруун талд зогсох болсон юм. Асаф нь Берехиагийн хүү, Берехиа нь Шимеагийн хүү,


Өөрсдийн хөвгүүдийн хамт үйлчлэгчид нь дараах билээ. Кохатчуудын хөвгүүдээс хүү Хеман нь дуучин бөгөөд тэрээр Иоелын хүү юм. Иоел нь Самуелын хүү,


Тэрээр гялалзсан, цэвэр, нарийн маалингаар хувцаслах болжээ. Учир нь нарийн маалинга нь ариун хүмүүсийн зөвт үйлс юм.


Цэвэрхэн бөгөөд гялалзсан маалинган хувцастай, цээжээрээ алтан бүс бүсэлсэн, долоон гамшиг бүхий долоон тэнгэрэлч сүмээс гарч ирлээ.


Бүжиглүүлэн тэднээр нэрийг нь магтуул. Хэнгэрэг болон ятга хөгжмөөр, тэднээр Түүнийг магтуул.


Арван утаст ятга болон босоо ятгаар, Ятгын ая дуугаар тунхаглах нь сайн.


Аяа ЭЗЭН, авралын минь Бурхан, Би өдрөөр болон шөнөөр ч Таны өмнө хашхирсан.


Сэтгэл минь Бурханыг л чимээгүйхэн хүлээнэ. Аврал минь Түүнээс юм.


Хүчит Нэгэн, Бурхан ЭЗЭН айлдаж, Нар мандахаас жаргах хүртэл Дэлхийг дуудаж байна.


Бас өглөө бүр ЭЗЭНд талархан, магтахаар зогсож, орой бүр үүний адил үйлдэн


Давид болон авдрыг үүрсэн бүх левичүүд, дуучид болон хөгжим ба дууны удирдаач Кенаниа нар ч мөн адил нарийн маалингаар хийсэн дээл өмсөв. Давид бас маалинган ефод өмссөн байлаа.


Давид болон бүх израильчууд дуу дуулан, ятга, босоо ятга, хэнгэрэг, цан, бүрээ хөгжимтэй хамаг чадлаараа Бурханы өмнө бүжицгээв.


Левичүүд Давидын хөгжмийн зэмсгүүдийг барьж, тахилч нар бүрээтэйгээ зогсоцгоов.


Swiv nou:

Piblisite


Piblisite