Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 5:1 - Ариун Библи 2013

1 Ингээд ЭЗЭНий өргөөнд зориулан Соломоны гүйцэтгэсэн бүх ажил дуусав. Эцэг Давидынхаа өргөсөн алт, мөнгө болон сав суулгуудыг Соломон авчирч, тэдгээрийг ЭЗЭНий өргөөний эрдэнэсийн санд тавилаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Ингээд ЭЗЭНий өргөөнд зориулан Соломоны гүйцэтгэсэн бүх ажил дуусжээ. Соломон эцэг Давидынхаа зориулан өргөсөн зүйлс болох мөнгө, алт болон бүх сав суулгануудыг оруулж ирэн, тэдгээрийг Бурханы өргөөний эрдэнэсийн сангуудад тавьлаа.

Gade chapit la Kopi




2Шастир 5:1
7 Referans Kwoze  

Ингээд ЭЗЭНий өргөөнд зориулан Соломон хааны гүйцэтгэсэн бүх ажил дуусав. Эцэг Давидынхаа өргөсөн алт, мөнгө болон сав суулгуудыг Соломон авчирч, тэдгээрийг ЭЗЭНий өргөөний эрдэнэсийн санд тавилаа.


Харагтун, би өөрийн чармайлтаар ЭЗЭНий өргөөнд зориулан зуун мянган талант алт, нэг сая талант мөнгө, жинлэж барахааргүй маш их хэмжээний хүрэл ба төмөр мөн мод болон чулуу бэлтгэн тавьсан билээ. Чи улам ихийг нэмэх болно.


Давид хаан тэдгээрийг нь өөрийн эзэлсэн бүх үндэстнээс авсан мөнгө алттай нийлүүлэн ЭЗЭНд зориулжээ.


Давид хаан тэдгээрийг бусад үндэстнүүдээс буюу Едом, Моаб, Аммоны хөвгүүд, филистчүүд болон амалекчуудаас авчирсан мөнгө, алттай нийлүүлэн ЭЗЭНд зориулжээ.


шижир алтан чимхүүр, аяга, галын хорго зэрэг болой. Өргөөний үүд, дотоод ариун танхим буюу ариунаас ариун газрын болон гол танхимын хаалгануудыг алтаар хийсэн билээ.


Тэрээр таван тавиурыг өргөөний баруун талд, тавыг өргөөний зүүн талд байрлуулжээ. Тэрээр цутгамал тэнгисийг өргөөний зүүн талд буюу зүүн урд зүгт нь байрлуулсан юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite