Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 4:19 - Ариун Библи 2013

19 Соломон бас Бурханы өргөөнд зориулсан бүх юмсыг хийсэн билээ. Тухайлбал тахилын алтан ширээ, тавиг талхны ширээнүүд,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

19 Соломон бас Бурханы өргөөнд байсан бүх зүйлийг хийсэн бөгөөд алтан тахилын ширээ, дээрээ Оршихуйн талхтай ширээнүүд,

Gade chapit la Kopi




2Шастир 4:19
21 Referans Kwoze  

Зургаа дахь тэнгэрэлч бүрээдэхэд Бурханы өмнө буй тахилын алтан ширээний дөрвөн эврээс нэгэн дуу гарахыг би сонссон бөгөөд тэр нь


Алтан бойпор барьсан өөр нэгэн тэнгэрэлч ирж, тахилын ширээний дэргэд зогсов. Түүнд их хэмжээний утлага өгөгджээ. Ингэснээр тэр тэнгэрэлч түүнийг сэнтийн өмнө байх тахилын алтан ширээн дээр бүх ариун хүмүүсийн залбиралтай хамт өргөх ажээ.


Харин та тэнгэрийн Эзэний эсрэг өөрийгөө өргөмжилжээ. Түүний өргөөний жүнзийг тэд таны өмнө авчруулж, та болон ихэс дээдэс тань, хатад, татвар эмс тань түүгээр дарс уужээ. Мөн юу ч хардаггүй, сонсдоггүй, ойлгодоггүй алт, мөнгө, хүрэл, төмөр, мод, чулуун бурхдыг магтжээ. Харин амь амьсгал, зам бүхнийг тань мутартаа атгадаг Бурханыг та алдаршуулсангүй.


Вавилоны хаан Небухаднезарын авч яван Вавилонд аваачсан ЭЗЭНий өргөөний сав суулгуудыг Би хоёр жилийн дотор энэ газарт буцааж авчирна.


Мөн Бурханы өргөөний хэрэглэлийг их бага гэлгүй, ЭЗЭНий өргөөний эрдэнэс болон хаан ба түүний түшмэдийн эрдэнэсийг бүгдийг тэрээр Вавилон уруу авчирчээ.


Дараа жилийн эхэнд хаан Небухаднезар хүн илгээн, түүнийг Вавилон уруу ЭЗЭНий өргөөний үнэт хэрэглэлийн хамт авчирсан бөгөөд түүний авга болох Зедекиаг Иуда ба Иерусалимын хаан болгов.


Тэрээр арван ширээ хийгээд тэднийгээ сүм дотор, тавыг нь баруун талд, тавыг нь зүүн талд байрлуулж мөн дэрвэгэр амсартай зуун алтан аяга хийжээ.


мөн тавиг талхны ширээнүүдэд зориулан ширээ бүрийн алтны жин болон мөнгөн ширээнүүдэд зориулан мөнгөн,


ЭЗЭНий айлдсан ёсоор Небухаднезар тэндээс ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний бүх эрдэнэсийг авч яван, ЭЗЭНий сүм дотор Израилийн хаан Соломоны бүтээсэн бүх алтан савнуудыг хэсэглэн цавчжээ.


Бурханы өргөөнд Давид орж, зөвхөн тахилч нараас өөр хэн ч идэж үл болох тавиг талхыг тэр ч мөн нөхөд нь ч идсэн шүү дээ.


Тэгээд Соломон, Тирийн хаан Хурамд үг илгээн —Та миний эцэг Давидад сайн хандаж, амьдрах өргөө барихад нь зориулан хуш мод илгээж байсан билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite