Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 34:8 - Ариун Библи 2013

8 Тэрээр газар нутаг болон өргөөг цэвэрлэсэн байх үед буюу хаанчлалынхаа арван наймдугаар онд өөрийн Бурхан ЭЗЭНий өргөөг засварлуулахаар Азалиагийн хүү Шафан, хотын түшмэл Маасеиа, зөвлөх Иоахазын хүү Иоа нарыг илгээв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Тэрээр газар нутаг болон өргөөг цэвэрлэсэн байх үед буюу хаанчлалынхаа арван найм дахь жилд өөрийн Бурхан ЭЗЭНий өргөөг засварлуулахаар тэрээр Азалиагийн хүү Шафан, хотын түшмэл Маасеиа, хэрэг хөтлөгч Иоахазын хүү Иоа нарыг илгээв.

Gade chapit la Kopi




2Шастир 34:8
18 Referans Kwoze  

Зеруиагийн хүү Иоаб цэргийн жанжин, Ахилудын хүү Иехошафат бичээч,


Урд нь Израилийн гэрийн далан ахмад мөн дунд нь Шафаны хүү Иаазаниатай зогсож байв. Хүн бүр гартаа бойпор барьж, анхилуун үнэрт утлаган үүл суунаглан байв.


Түүнчлэн Моаб дахь, Аммоны хөвгүүдийн дундах, Едом ба бүх нутаг дахь хамаг иудейчүүд нь Вавилоны хаан Иудад үлдэгсдийг орхиж, тэдний дээр Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг томилсныг сонсов.


Тэд илгээж, харуулын хашаанаас Иеремиаг гарган авав. Тэд түүнийг гэрт нь аваачуулахаар Шафаны ач, Ахикамын хүү Гедалиад хариуцуулав. Ингэж тэрээр хүмүүсийн дунд үлджээ.


Тэгэхэд Барух, ЭЗЭНий өргөөний Шинэ хаалганы үүдэн дээр, дээд хашаанд, гүүш Шафаны хүү Гемариагийн танхимд буюу ЭЗЭНий өргөөнөө Иеремиагийн үгсийг номоос бүх хүнд уншиж өгөв.


Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН айлдахдаа «Чи өөрийнхөө нэрээр Иерусалим дахь бүх хүнд болон Маасеиагийн хүү тахилч Зефаниад мөн тахилч нарт бүгдэд нь захидал илгээж


Нэрээр минь та нарт хуурамчаар эш үзүүлж байгаа Колаиагийн хүү Ахаб болон Маасеиагийн хүү Зедекиагийн талаар Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би тэднийг Вавилоны хаан Небухаднезарын гарт тушаах бөгөөд тэрээр тэднийг та нарын нүдний өмнө алах болно.


Шафаны хүү Еласа болон Хилкиагийн хүү Гемариагийн гараар Иудагийн хаан Зедекиагаас Вавилон уруу Вавилоны хаан Небухаднезарт илгээж —


Харин Шафаны хүү Ахикамын гар Иеремиатай хамт байсан учраас тэрээр алуулахаар хүмүүсийн гарт өгөгдсөнгүй.


ЭЗЭНээс Иеремиад үг ирэхэд Зедекиа хаан түүн уруу Малхиагийн хүү Пашхур болон Маасеиагийн хүү, тахилч Зефаниаг илгээн


Израилийн хаан —Микаиаг аваад, хотын захирагч Амон ба хааны хүү Иоаш уруу буцаагтун.


Зеруиагийн хүү Иоаб цэргийн жанжин, Ахилудын хүү Иехошафат бичээч,


Адорам албадлагын ажил хянагч, Ахилудын хөвгүүн Иехошафат бичээч,


“Иудагийн хаан, Амоны хүү Иосиагийн арван гуравдугаар оноос авахуулан энэ өдрийг хүртэл, энэ хорин гурван жилийн турш ЭЗЭНий үг надад ирсэн бөгөөд би та нарт дахин, дахин ярьсан боловч та нар сонссонгүй.


Тэрээр тахилч нар болон левичүүдийг цуглуулан тэдэнд —Иудагийн хотууд уруу явцгаа. Жил бүр Бурханыхаа өргөөг сэргээн босгоход зориулж бүх Израилиас мөнгө цуглуул. Та нар үүнийг яаралтай үйлдэгтүн гэв. Гэвч левичүүд шуурхай хөдөлсөнгүй.


Хаан, Иехоиада нар уг мөнгийг ЭЗЭНий өргөөний үйлчлэлийн ажлыг хийж байсан хүмүүст өгчээ. Тэд ЭЗЭНий өргөөг сэргээн засварлахын тулд чулуучид, мужаанууд болон төмөр, хүрлээр урлах ажилчдыг хөлсөлсөн билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite