Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 32:5 - Ариун Библи 2013

5 Тэрээр зориг орж, нурсан байсан бүх хэрмийг сэргээн босгож, дээр нь цамхгуудыг байрлуулаад, өөр гаднах ханыг барьж, Давидын хот дахь Миллог бат бэх болгож, их хэмжээний зэвсэг, бамбай хийв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Тэрээр урам авч, нурсан байсан бүх хэрмийг сэргээн босгож, дээр нь цамхгуудыг байрлуулаад, өөр гаднах ханыг барьж, Давидын хот дахь Миллог батжуулан, их хэмжээний зэвсэг, бамбайнуудыг хийв.

Gade chapit la Kopi




2Шастир 32:5
18 Referans Kwoze  

Тэгээд Израилийн хаан Иоаш, Иехоахазын ач, Иоашийн хүү Иудагийн хаан Амазиаг Бет-шемешт олзлон аваад, түүнийг Иерусалимд авчран Иерусалимын хэрмийг Ефраимын гулдан хаалганаас Булангийн гулдан хаалга хүртэл буюу дөрвөн зуун тохой газар нураав.


Фараоны охин Давидын хотоос Соломоны түүнд барьж өгсөн гэрт ирмэгц Соломон Миллог барьжээ.


Хотын хана цөмөрч, хотыг халдеичууд хүрээлсэн байсан боловч хаан бүх цэргийнхээ хамтаар хааны цэцэрлэгийн хажуугийн хоёр хананы хоорондох хаалганы замаар дамжин шөнө нь зугтааж Арабагийн зүг явжээ.


Ингээд Давид тэр бэхлэлтэд сууж, түүнийгээ Давидын хот гэж нэрлэх болов. Давид Миллогоос эхлэн тойруулж, дотогш нь барив.


Иудагийн хаан Зедекиа болон бүх дайчин эрс тэднийг хараад, хааны цэцэрлэгийн замаар хоёр хэрмийн хоорондох хаалгаар дамжин хотоос шөнөөр зугтан гарчээ. Тэрээр Арабагийн замаар явав.


Бас аммончууд Уззиад алба гувчуур барьж, тэрээр маш хүчтэй болсон тул түүний нэр алдар Египетийн хил хязгаарт ч хүрэв.


Долоо дахь жилд Иехоиада өөрийгөө хүчирхэгжүүлэн, зуутын дарга нар болох Иерохамын хүү Азариа, Иехохананы хүү Ишмаел, Обедын хүү Азариа, Адаиагийн хүү Маасеиа, Зихрийн хүү Елишафат нарыг авч, тэдэнтэй гэрээ байгуулав.


Рехобоамын хаанчлал батжин, тэр хүчирхэгжих үедээ тэр болон түүний хамт бүх Израиль ЭЗЭНий хуулийг орхин хаяв.


Түүний зарц нар хуйвалдаан зохиож түүний эсрэг босов. Силла уруу урууддагийн тэндэх Миллогийн ордонд Иоашийг тэд цохив.


Хааны эсрэг босох болсон шалтгаан нь энэ болой. Соломон, Миллог барьж босгон, эцэг Давидынхаа хотын хэрмэн дэх цөмөрсөн хэсгийг битүүлж байсан юм.


Шехемийн болон Бет-миллогийн хамаг иргэд нэгдээд тэд явж Шехемд байдаг баганын царс модны дэргэд Абимелехийг хаанаар өргөмжлөв.


Өөрийгөө захирдаггүй хүн Ханан хэрэмгүй, нурсан хот мэт болой.


Үүний дараа тэрээр Давидын хотын гадна Гихоны баруун тал дахь хөндийд гадуур хэрмийг босгож, Загасны гулдан хаалга хүртэл үргэлжлүүлэн, Офелыг хүрээлүүлсэн бөгөөд хэрмийг маш өндөр барив. Дараа нь Иудагийн бүх бэхлэгдсэн хотод тэрээр цэргийн дарга нарыг байрлуулав.


Тэд бие биеэ үл түлхэн Өөр өөрсдийнхөө замаар алхана. Тэд хамгаалалтаар дамжин гарахдаа ч Эгнээгээ эс алдана.


Swiv nou:

Piblisite


Piblisite