Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 32:19 - Ариун Библи 2013

19 Тэд Иерусалимын Бурханы талаар ярихдаа, хүний гарын бүтээл болох дэлхийн ард түмний бурхдын тухай ярьж байгаа юм шиг ярьцгаав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

19 Тэд Иерусалимын Бурханы тухай хүний гарын бүтээл болох дэлхийн ард түмнүүдийн бурхдын тухай ярьж байгаа юм шиг ярилаа.

Gade chapit la Kopi




2Шастир 32:19
31 Referans Kwoze  

Тэдний нутаг мөн шүтээнүүдээр дүүрэн, Тэд гарынхаа бүтээлд, Хуруугаараа хийсэн юмандаа мөргөцгөөдөг.


бурхдыг нь галд хаясан. Учир нь тэдгээр нь бурхад бус, харин хүний гарын бүтээл, мод чулуу байв. Тиймээс тэд устсан билээ.


Харин та нар Сион уул, амьд Бурханы хот, тэнгэрлэг Иерусалим уруу, баярын цугларалт дахь үй түмэн тэнгэрэлч нар,


Үнэндээ Израилийн хөвгүүд болон Иудагийн хөвгүүд залуу үеэсээ мэлмийд минь зөвхөн муу муухайг үйлдэж байсан билээ. Учир нь Израилийн хөвгүүд гарынхаа бүтээлээр Намайг зөвхөн уурлуулж байв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Давтсан мөнгийг Таршишаас, Алтыг Уфазаас авчирч, Дархны болон алтны дархны гараар бүтээсэн. Тэдний хувцас нь ягаан болон нил ягаан. Тэд бүгд ур чадвартай хүмүүсийн бүтээл юм.


Тэр хүмүүсийн заншил хий хоосон юм. Учир нь энэ нь ойгоос тайрсан мод, Сийлбэрчин хүний багаж ба гарынх нь бүтээл юм.


Намайг умартаж, бусад бурхдад тахил өргөн, гарынхаа бүтээлд мөргөсөн тэдний бүх бузар булайгаас болж Би шүүлтээ тэдний дээр тунхаглах болно.


бурхдыг нь галд хаясан. Учир нь тэдгээр нь бурхад бус, харин хүний гарын бүтээл, мод чулуу байв. Тиймээс тэд устсан билээ.


Тэгвэл тэр харийн элч нарт Яаж хариулах вэ? Сионы суурийг ЭЗЭН тавьсан. Түүний ард түмнээс зүдэрсэн нь Хоргодох байр олно.”


Харин Иуда овгийг, Өөрийн хайрласан Сион уулыг сонгосон.


Харин Би нэрээ тавихын тулд Иерусалимыг сонгож, Өөрийн ард түмэн Израилийг захируулахаар Давидыг сонгосон билээ” гэсэн юм.


Таны боол би арслан, баавгайн аль алиныг нь алсан билээ. Тэр хозлуулаагүй филист хүн амьд Бурханы цэргийг шившиглэсэн тул тэдний нэгэн адил болох болно гэж хэлэв.


“Урчуудын сийлсэн эсвэл цутгасан шүтээнийг ЭЗЭН жигшдэг агаад үүнийг хийж, нууцаар босгогч хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн хариуд нь “Амен!” гэнэ.


Тэнд та нар хүний гарын бүтээл болох мод, чулуун бурхдад зарагдах болно. Тэдгээр нь хардаг ч үгүй, сонсдог ч үгүй, иддэг ч үгүй, үнэрлэдэг ч үгүй.


Үүнээс болоод Хезекиа хаан, Амозын хүү эш үзүүлэгч Исаиа нар залбиран тэнгэр өөд хашхирцгаав.


Тэгэхэд Бурханы хүн ойртон ирж, Израилийн хаанд хандан —ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Арамчууд ЭЗЭН уулын бурхан болохоос тал газрын бурхан биш гэж хэлсэн учир Би энэ их цэргийг чиний гарт өгнө. Тэгээд Намайг ЭЗЭН мөн гэдгийг чи мэдэх болно” гэж хэллээ.


ЭЗЭН, дайсан хэрхэн тохуурхаж, Мунхаг хүмүүс нэрийг тань Үл тоомсорлон зүхсэнийг санаач.


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Моаб Сеир нар “Харагтун, Иудагийн гэр нь бүх үндэстэнтэй адил юм” хэмээсэн.


Та нар Миний эсрэг бардамнан ярьж, Миний эсрэг үгсээ олшруулсан. Би сонссон билээ» гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite