Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 32:17 - Ариун Библи 2013

17 Тэр мөн Израилийн Бурхан ЭЗЭНийг доромжлон “Өөр газар нутаг, үндэстнүүдийн бурхад ард түмнээ миний гараас аварч чадаагүй. Үүнтэй адил Хезекиагийн Бурхан ч ард түмнээ миний гараас аварч чадахгүй” гэж Түүний эсрэг ярихаар захидлуудыг бичив.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

17 Тэр мөн Израилийн Бурхан ЭЗЭНийг доромжлохоор “Газар нутгуудын үндэстнүүдийн бурхад өөрсдийн ард түмнээ миний гараас аварч чадаагүй шиг, Хезекиагийн Бурхан ч гэсэн Өөрийн ард түмнийг миний гараас аварч чадахгүй” гэж Түүний эсрэг ярихаар захидлуудыг бичив.

Gade chapit la Kopi




2Шастир 32:17
16 Referans Kwoze  

Ингээд Хезекиа элч нарын гараас захидлыг авч уншаад, ЭЗЭНий өргөө уруу явж, уг захидлыг ЭЗЭНий өмнө дэлгэв.


Гозан, Харан, Резеф болон Телассарт байсан Едений хөвгүүд буюу миний эцэг өвгөдийн устгасан үндэстнүүдийн бурхад тэднийг аварсан уу?


Тэр амаа нээн Бурханыг доромжилж, нэрийг нь, асрыг нь мөн тэнгэрт нутаглагсдыг доромжлов.


Сүх, цавчигч хүндээ өөрийгөө сайрхах уу? Эсвэл хөрөө, өөрийг нь ашиглаж байгаа хүнийхээ өмнө Өөрийгөө өргөмжлөх үү? Энэ нь өөрөөр нь далайгчийг эзэмших шийдэм, Өөрийгөө мод биш юм шиг өргөх таягтай адил юм.


Тэгэхэд Санбаллат ийм утгыг тав дахь удаа өөрийн зарцаар илгээсэн бөгөөд түүний гарт битүүмжлээгүй захидал байв.


Чи Миний эсрэг уурлаж, Чиний маадгар зан чихэнд минь хүрсэн учраас Би хамарт чинь дөр юугаа зүүж, Амыг чинь хазаарлаж, Ирсэн замаар чинь чамайг буцаана.


Хэнийг чи басамжлан доромжлов? Хэний эсрэг дуугаа өндөрсгөн, Ихэмсгээр нүдээ өргөв? Израилийн Ариун Нэгэний эсрэг!


Ингээд Хезекиа, элч нарын гараас захидлыг авч уншаад, ЭЗЭНий өргөө уруу явж, уг захидлыг ЭЗЭНий өмнө дэлгэв.


Мөн Кушийн хаан Тирхакагийн тухайд —Үзэгтүн, тэр чиний эсрэг дайтахаар хөдөлсөн гэхийг хаан сонсоод, тэрээр Хезекиад элч нарыг илгээж —


Эцэг өвгөд маань тэдгээр үндэстнүүдийг бүрмөсөн устгахад, өөрийн ард түмнээ миний гараас аварч чадах ядаж ганц бурхан тэдгээр бурхдын дунд байсан гэж үү? Ийм атал та нарын Бурхан, та нарыг гараас минь аварч чадна гэж үү?


Түүний зарц нар ЭЗЭН Бурхан хийгээд Түүний зарц Хезекиагийн эсрэг үргэлжлүүлэн арцалдав.


Тэгэхэд Давид хажуудаа зогсож байсан хүмүүст —Энэ филист хүнийг алж, Израилиас ичгүүр шившиглэлийг арилгах хүнийг яах вэ? Амьд Бурханы цэргийг шившиглэн ичээгч энэ хозлуулаагүй филист хүн хэн юм бэ? гэж хэлэв.


Таны боол би арслан, баавгайн аль алиныг нь алсан билээ. Тэр хозлуулаагүй филист хүн амьд Бурханы цэргийг шившиглэсэн тул тэдний нэгэн адил болох болно гэж хэлэв.


Үзэгтүн, Ассирийн хаад бүх газрыг бүрэн устгаж, юу хийснийг нь чи сонссон билээ. Тэгэхээр чи аврагдана гэж үү?


Swiv nou:

Piblisite


Piblisite