Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 31:3 - Ариун Библи 2013

3 Тэр бас өөрийн эд хөрөнгөнөөс шатаалт тахилд, тухайлбал, ЭЗЭНий хуульд бичигдсэнчлэн өглөө, оройны шатаалт тахил, Амралтын өдрүүд, шинэ сарууд болон товлогдсон баяр ёслолд зориулагдсан шатаалт тахилд хааны хувийг тогтоожээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Тэр бас өөрийн эд зүйлсээс шатаалт тахилуудад, тухайлбал, ЭЗЭНий хуульд бичигдсэнчлэн, өглөө, оройны шатаалт тахилууд, амралтын өдрүүд, шинэ сарууд болон товлогдсон баяр ёслолуудад зориулагдсан шатаалт тахилуудад хааны хувийг тогтоожээ.

Gade chapit la Kopi




2Шастир 31:3
13 Referans Kwoze  

Баяр, шинэ сарын баяр, Амралтын өдрүүд, Израилийн гэрийн бүх товлогдсон баяр дээр шатаалт тахил, идээн өргөл, ундаан өргөлийг хангах нь ноёны үүрэг болой. Израилийн гэрийн төлөө эвлэрүүллийг хийхийн тулд нүглийн тахил, идээн өргөл, шатаалт тахил ба эвийн тахилаар тэр хангах ёстой.»


Иосиа тэнд байсан бүгдэд буюу ард түмний хөвгүүдийн Алгасалын тахилд зориулан гучин мянган хурга ба ишиг хандивласан бөгөөд түүн дээр гурван мянган бух нэмжээ. Эдгээр нь хааны өмч байв.


Учир нь Иудагийн хаан Хезекиа чуулганд зориулан мянган бух, долоон мянган хонийг хандивласан бөгөөд ноёд ч чуулганд зориулан мянган бух, арван мянган хонийг хандивласан билээ. Мөн маш олон тооны тахилч нар өөрсдийгөө ариусгав.


Давид хаан, эцгүүдийн бүлийн тэргүүнүүд, мянгат, зуутын дарга нар, цэргийн жанжингуудын ариусган өргөсөн ариун өргөлийн зүйлсийн эрдэнэсийн санг Шеломот болон түүний дүү нар хариуцав.


Дараа нь ЭЗЭН, Мосетэй ярин —


Зургаа дахь өдөр нь согоггүй найман бух, хоёр хуц, арван дөрвөн эр хургыг өргө.


Swiv nou:

Piblisite


Piblisite