Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 30:6 - Ариун Библи 2013

6 Зарлагууд хааны тушаалын дагуу хаан хийгээд түүний ноёдын гараас авсан захидалтай, бүх Израиль, Иуда даяар явж, “Өө, Израилийн хөвгүүд ээ, Абрахам, Исаак, Израилийн Бурхан болох ЭЗЭН өөд эргэгтүн. Ингэх аваас Тэр Ассирийн хаадын хүчирхийллээс үлдсэн та нарын зүг эргэх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Зарлагууд хааны тушаалын дагуу хаан болон түүний ноёдын гараас авсан захидлуудыг тээн бүх Израиль, Иуда даяар явж, “Өө, Израилийн хөвгүүд ээ, Абрахам, Исаак, Израилийн Бурхан болох ЭЗЭН уруу эргэгтүн. Ингэвэл Ассирийн хаадын савраас зайлан, үлдсэн та нар уруу Тэр эргэнэ.

Gade chapit la Kopi




2Шастир 30:6
25 Referans Kwoze  

Хот нь хязгаараас эзлэгдсэн гэдгийг Вавилоны хаанд айлтгахаар Нэг зарлага нөгөөтэй уулзахаар, Нэг элч нөгөөтэй уулзахаар гүйдэг.


“Израиль аа, хэрэв чи эргэвэл” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Хэрэв чи Над уруу буцаж ирвэл, Хэрэв чи жигшүүрт зүйлсээ оршихуйгаас минь зайлуулаад ганхахгүй байвал,


Хааны зарлигаар дайчлагдсан зарлагууд яаравчлан хааны хурдан хүлгүүдийг унаж гарцгаав. Суса цайзад ч зарлиг тунхаглагдав.


Израилийн хаан Пекагийн өдрүүдэд Ассирийн хаан Тиглат-пилесер ирж, Нафталийн бүх газар нутаг буюу Ион, Абел-бет-маака, Ианоа, Кедеш, Хазор, Гилеад болон Галилийг эзлэн авч, тэднийг Ассири уруу олзлон авч явжээ.


Ассирийн хаан Пул тэр нутагт ирсэн бөгөөд Менахем түүнд мянган талант мөнгө өгөв. Ингэсэн нь хаанчлалыг гартаа батжуулахад нь Пулын гар түүнийг дэмжиж магад гэснийх байлаа.


Миний өдрүүд ямар ч гүйгчээс илүү хурдан урсана. Тэд зугтан одож, сайныг эс үзнэ.


Иймээс Ассирийн хаан Тилгат-пилнесер түүний эсрэг довтлон ирж, түүнийг дэмжихийн оронд дарамтлав.


Иймээс Ассирийн хаан Пулын сүнс, Ассирын хаан Тилгат-пилнесерийн сүнсийг Израилийн Бурхан хөдөлгөсөнд тэд Реубен, Гад, Манассегийн хагас овгийг олзлон Хала, Хабор, Хара, Гозан гол уруу аваачжээ. Тэд одоо ч тэндээ байгаа.


Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно. Нүгэлт та нар гараа цэвэрлэ. Хоёр санаат та нар зүрхээ ариусга.


Израиль аа, Бурхан ЭЗЭН өөдөө эргэ. Хилэнцээсээ болж чи бүдэрсэн билээ.


Тэдэнд өгүүл. “Би амьд!” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Би буруутын үхэлд огтхон ч баярлахгүй. Харин буруут нь замаасаа эргэж, амьд гарахад Би баярлана. Ёрын муу замаасаа буцагтун, буцагтун! Тэгвэл та нар юунд үхэх вэ, Израилийн гэр ээ?”


Биднийгээ сэргээхийн тулд, ЭЗЭН, Биднийг Өөртөө сэргээгээч. Урьдын өдрүүд шигээ шинэчлээч.


Тэнд аравны нэг хувь нь үлдсэн ч, Түүнийг улиас юмуу царс мод шиг дахин шатаана. Түүнийг тайрахад хожуул нь үлдэнэ. Энэ хожуул нь ариун үр юм гэв.


Хэрэв түг түмдийн ЭЗЭН Цөөн бидэнд амьд үлдэгсдийг үлдээгээгүй бол Бид Содом мэт болж, Гоморра шиг болох байлаа.


Адар сар буюу арван хоёрдугаар сарын арван гуравны өдөр хөгшин залуу, хүүхэд эмэгтэйчүүд буюу бүх иудей хүнийг нэг өдрийн дотор устгаж, алж, хүйс тэмтэрч мөн тэдний эд хөрөнгийг олзлон авсугай гэсэн захидлуудыг хааны бүх аймагт зарлагуудын гараар илгээв.


Эдгээр нь Иерусалимаас цөллөгийн бусад ахмадууд, тахилч нар, эш үзүүлэгчид болон Иерусалимаас Вавилон уруу цөллөгт Небухаднезарын авч явсан бүх хүнд эш үзүүлэгч Иеремиагийн илгээсэн захидлын үгс юм.


Оройн тахил өргөх цаг болоход эш үзүүлэгч Елиа урагш алхан гарч —Абрахам, Исаак, Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ, Та Израиль дахь Бурхан мөн бөгөөд би Таны боол гэдгийг мөн энэ бүгдийг би Таны үгээр л хийж байгааг өнөөдөр мэдүүлж өгөөч.


Өө, ЭЗЭН, бидний эцэг өвгөд Абрахам, Исаак, Израилийн Бурхан, үүнийг Өөрийн ард түмний зүрхнийх нь хамаг бодол санаа болгоод үүрд иймээр нь хадгалж, тэдний зүрхийг Өөртөө хандуулаач!


«Итгэлгүй хүүхдүүд ээ, буцаж ирэгтүн» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Учир нь Би та нарт ЭЗЭН бөгөөд Би та нараас, Хотоос нэгийг, ургаас хоёрыг авч, Сион ууланд авчирна.»


Зам мөрөө нягтлаад, ЭЗЭНий зам уруу эргэцгээе.


Ирэгтүн, ЭЗЭНдээ эргэж буцацгаая. Тэр биднийг тастсан ч эдгээх болно. Тэр биднийг шархдуулсан ч боож өгөх болно.


Тиймээс тэдэнд хэл. Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Над уруу эргэгтүн хэмээн түг түмдийн ЭЗЭН тунхаглаад, тэгвэл Би та нар уруу эргэх юм» гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Одоо та нар ёрын муу замаасаа бас ёрын муу үйлсээсээ эргэгтүн» хэмээн эртний эш үзүүлэгчид та нарын өвөг дээдэст зарласан боловч тэд Намайг сонсоогүй, анхаараагүй. Тэрхүү өвгөдийнхөө адил бүү байгтун гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite