Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 30:3 - Ариун Библи 2013

3 өөрсдийгөө ариусгасан тахилч нар хүрэлцэхүйц тоогоор байгаагүй мөн Иерусалимд хүмүүс ч цуглараагүй зэрэг байлаа. Үүнээс болж тэд тохиосон үед нь түүнийг тэмдэглэж чадаагүй юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 тахилч нар өөрсдийгөө хүрэлцэхүйц тоогоор ариусгаагүй, мөн хүмүүс ч Иерусалимд цуглараагүйгээс болж тэд уг баярыг тухайн үед тэмдэглэж чадаагүйтэй холбоотой юм.

Gade chapit la Kopi




2Шастир 30:3
8 Referans Kwoze  

Харин тахилч нар хэт цөөдөж, бүх шатаалт тахилын арьсыг өвчиж чадахгүй байлаа. Тиймээс ажил бүрэн дуустал мөн бусад тахилч нар өөрсдийгөө ариусгаж дуустал тэдний ах дүүс болох левичүүд тэдэнд тусалцгаав. Учир нь левичүүд өөрсдийгөө ариусгахдаа тахилч нарыг бодвол илүү мэрийлттэй хандсан байв.


Тэргүүн сард, уг сарын арван дөрөвний үдшээс хорин нэгний үдэш хүртэл та нар исгээгүй талх идэх ёстой.


Уг сарын арван дөрвөн хүртэл түүнийг байлгаж, нар шингэх үед Израилийн хотол түмний чуулган даяар тэдгээрийг нядал.


Ариусгах ажлыг тэд нэгдүгээр сарын эхний өдөр эхэлсэн бөгөөд тэр сарынхаа найм дахь өдөр тэд ЭЗЭНий үүдний танхимд оржээ. Тэгээд тэд ЭЗЭНий өргөөг найман өдрийн дотор ариусгаж, нэгдүгээр сарын арван зургаа дахь өдөр дуусгав.


Ингэх нь хаан болон бүх чуулганы нүдэнд зөв байв.


Тэгээд хоёрдугаар сарын арван дөрвөнд тэд Алгасалын хургануудыг нядаллаа. Тахилч нар болон левичүүд өөрсдөөсөө ичиж, өөрсдийгөө ариусгаад, ЭЗЭНий өргөөнд шатаалт тахилуудыг авчрав.


Учир нь Иудагийн хаан Хезекиа чуулганд зориулан мянган бух, долоон мянган хонийг хандивласан бөгөөд ноёд ч чуулганд зориулан мянган бух, арван мянган хонийг хандивласан билээ. Мөн маш олон тооны тахилч нар өөрсдийгөө ариусгав.


Алгасалын хургануудыг нядалж, өөрсдийгөө ариусгаж, Мосегоор дамжуулсан ЭЗЭНий үгийн дагуу үйлдэхэд ах дүүсээ бэлтгэгтүн! гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite