Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 30:18 - Ариун Библи 2013

18 Ард түмний нэлээд нь буюу Ефраим, Манассе, Иссахар болон Зебулунаас ирсэн олон хүн өөрсдийгөө цэвэршүүлээгүй боловч Алгасалын зоогийг заавраас гадуур идэцгээж байв. Хезекиа тэдний төлөө залбиран —Сайн ЭЗЭН хүн бүрийг уучлаг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

18 Ард түмний нэлээд нь буюу Ефраим, Манассе, Иссахар болон Зебулунаас ирсэн олон хүн өөрсдийгөө цэвэршүүлээгүй боловч Дээгүүр Өнгөрөх баярын зоогийг дээр бичигдсэнээс өөрөөр идэцгээж байв. Хезекиа тэдний төлөө залбиран, —Сайн ЭЗЭН уучлаг.

Gade chapit la Kopi




2Шастир 30:18
23 Referans Kwoze  

Аливаа хүн өөрийгөө шалгаж байгаад талхыг идэг, аяганаас ууг.


Аяа, Эзэн, сонсооч! Аяа, Эзэн, өршөөгөөч! Аяа, Эзэн, сонсоод үйлдээч! Бурхан минь ээ, Өөрийнхөө төлөө хийх үйлээ бүү хойшлуулаач. Учир нь хот болон ард түмэн нэрээр тань нэрлэгдсэн билээ гэв.


Энэ газарт хандсан Таны боол болон Таны ард түмэн Израилийн гуйлтыг Та сонсооч. Тэнгэр дэх Өөрийнхөө залрах газраас Та сонсооч, сонсоод өршөөн соёрхооч!


ЭЗЭН сайн, зөв шударга юм Тиймээс Тэрээр нүгэлтнүүдэд Замыг зааварлах буюу.


Иудагийн бүх чуулган, тахилч нар, левичүүд болон Израилиас ирсэн бүх чуулганы хамт мөн Израиль газраас ирсэн болон Иудад амьдардаг ирмэл хүмүүсийн аль алинтай нь хамт баярлан хөөрцгөөжээ.


Хэдий тийм боловч Ашер, Манассе, Зебулуны зарим хүмүүс өөрсдийгөө даруу болгон Иерусалимд ирцгээв.


Харин бузартсан бөгөөд өөрийгөө бузраас цэвэршүүлээгүй хүн ЭЗЭНий ариун газрыг бузарласан учраас чуулганы дундаас таслагдах ёстой. Бузрыг цэвэршүүлэх ус түүний дээр цацагдаагүй тул тэрээр бузартсан хэвээр болой.


Одоо чи тэр хүний эхнэрийг буцаа. Тэр бол эш үзүүлэгч мөн бөгөөд тэрээр чиний төлөө залбирна. Тэгээд чи амьд үлдэх болно. Хэрэв чи түүнийг буцаахгүй бол чи болон чиний харьяат бүхэн зайлшгүй үхэх болно гэдгийг мэдэж ав гэв.


Хэн нэг нь үхэлд хүргэхгүй нүгэл үйлдэж байгаа ах дүүгээ харвал, залбиран гуй. Тэгвэл үхэлд хүргэхгүй нүгэл үйлдэгсдэд амийг Тэр өгнө. Үхэлд хүргэх нүгэл гэж бий. Үүний төлөө залбир гэж би хэлэхгүй.


Та сайн бөгөөд сайныг үйлддэг билээ. Зарлигуудаа надад заагаач!


Эзэн Та сайн бөгөөд уучлахад бэлэн, Таныг дуудагч бүгдэд хайр энэрлээр элбэг.


Абрахам, Бурханд залбирсанд Абимелех болон түүний эхнэр, шивэгчингүүдийг Бурхан эдгээж, тэд хүүхэд төрүүлжээ.


ЭЗЭН, Таны энэрэл тэнгэрт бий! Таны итгэмж үүлэнд ч хүрнэ.


Тэд тэргүүн тахилч Хилкиа уруу очоод, Бурханы өргөөнд авчирсан мөнгийг тушаажээ. Уг мөнгийг левичүүд болох хаалганы сахиулууд Манассе, Ефраим болон Израилийн үлдэгсэд бүгдээс мөн бүх Иуда, Бениамин хийгээд Иерусалимын оршин суугчдаас цуглуулсан байв.


Энэ нь Мосегийн мэлмийд таатай байв.


тэд түүнд —Бид үхсэн хүнээс болж бузартсан. Гэвч Израилийн хөвгүүдийн дотор тогтоогдсон цагт нь ЭЗЭНий өргөлийг авчрахыг юунд бидэнд хориглов? гэлээ.


Дараах зүйл дээр боолыг тань ЭЗЭН уучлах болтугай. Миний эзэн мөргөл үйлдэхээр Риммоны өргөөнд орох үед тэр миний гарыг түшдэг бөгөөд би Риммоны өргөөнд мөргөдөг тул намайг Риммоны өргөөнд мөргөх үед таны боолыг ЭЗЭН энэ зүйл дээр уучлах болтугай гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite