Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 28:9 - Ариун Библи 2013

9 Харин тэнд Одед гэгч, ЭЗЭНий эш үзүүлэгч байжээ. Тэрээр Самарид ирсэн цэргүүдийг угтан очиж, тэдэнд —Харагтун, та нарын эцэг өвгөдийн Бурхан ЭЗЭН Иудад уурласан учраас тэднийг та нарын гарт оруулсан бөгөөд та нар тэднийг тэнгэрт тулсан догшин хилэнгээр хядлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Харин тэнд Одед гэгч ЭЗЭНий эш үзүүлэгч байжээ. Тэрээр Самарид ирсэн цэргүүдийг угтахаар очиж, тэдэнд —Харагтун, та нарын эцэг өвгөдийн Бурхан ЭЗЭН Иудад уурласан учраас тэднийг та нарын гарт оруулсан бөгөөд та нар тэднийг тэнгэрт тулсан харгислалаар хядлаа.

Gade chapit la Kopi




2Шастир 28:9
22 Referans Kwoze  

Яагаад гэвэл түүний нүглүүд тэнгэрт тултал овоорсон бөгөөд Бурхан түүний ёс бусыг санажээ.


Би ард түмэндээ хилэгнэн Өв залгамжлалаа жигшиж, Би тэднийг чиний гарт өгөв. Чи тэдэнд өршөөл үзүүлсэнгүй, Бүр өтгөст ч хүнд буулгыг үүрүүлэв.


Тэгээд би —Өө, Бурхан минь! Би Таны өөдөөс нүүрээ өргөхөөс ичиж зовж байна, Бурхан минь. Учир нь бидний хууль бус явдал толгойг маань давж, бидний хилэнц тэнгэрт тултлаа өсжээ.


Харин маадгар байгаа үндэстнүүдэд Би маш ихээр уурсаж байна. Учир нь Намайг зөвхөн өчүүхэн хилэгнэх зуур тэд бузар мууд тусалсан»


Учир нь тэд Таны бут цохисон хүнийг хяхан хавчсан. Таны шархдуулсан хүний өвчин шаналлыг хөөрөлддөг.


Тиймээс түүний Бурхан ЭЗЭН түүнийг Арамын хааны гарт тушаажээ. Тэд түүнийг цохиж, үлэмж тооны ард олныг түүнээс олзлон аваад, Дамаскт аваачив. Түүнд хүнд ялагдал учруулсан Израилийн хааны гарт тэр бас орсон юм.


Тэрээр хаанд —ЭЗЭН ингэж айлдаж байна. “Цээрлэл болгохоор Миний шийдсэн хүнийг чи гараасаа мултлан явуулсан тул чиний амь түүний амийн оронд өгөгдөж мөн чиний ард түмэн түүний ард түмний оронд мөхөх болно” гэсэн гэлээ.


Тэгэхэд эш үзүүлэгч, Израилийн хаанд ойртон ирж, түүнд —Явж, өөрийн хүчийг сэлбээд, юу хийх ёстойгоо харан хүлээгтүн. Ирэх жилийн эхэнд Арамын хаан чиний эсрэг довтлон ирнэ гэв.


Харагтун, Израилийн хаан Ахабт нэгэн эш үзүүлэгч ирэн —ЭЗЭН ийн айлдаж байна. “Чи ийм их цэргийг үзсэн үү? Харагтун. Өнөөдөр би тэднийг чиний гарт оруулж, чи Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно” гэж хэлэв.


Тиймээс ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг Месопотамийн хаан Кушан-ришатаимын гарт тушаав. Израилийн хөвгүүд найман жил Кушан-ришатаимд зарцлагджээ.


Тэгээд тэд —За хөдөлцгөөе, бүгдээрээ хот болон тэнгэрт тулам оройтой өндөр цамхаг барьж байгуулан нэрээ алдаршуулцгаая. Эс тэгвээс бид бүх дэлхий дээр тарж бутрах болно гэж хэлэлцжээ.


ЭЗЭН —Чи юу хийчихэв ээ? Чиний дүүгийн цус газраас Над өөд хашхирч байна.


Давид, Гадад —Би ихэд шаналж байна. Гэвч ЭЗЭНий өршөөл агуу их учраас өөрийгөө Түүний мутарт даатгая. Харин намайг хүний гарт бүү оруулаач гэв.


Босоод, их хот Ниневе уруу очиж, түүний эсрэг хашхир. Учир нь ёрын муу нь өмнө минь өгсөж ирэв гэж айлдав.


Swiv nou:

Piblisite


Piblisite