Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 28:6 - Ариун Библи 2013

6 Ремалиагийн хүү Пека ганц өдрийн дотор Иудад зуун хорин мянган хүнийг буюу бүх зоригт эрсийг хядсан юм. Учир нь тэд эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг орхисон юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Ремалиагийн хүү Пека ганц өдрийн дотор Иудад зуун хорин мянган хүнийг буюу бүх зоригт эрсийг хядсан юм. Учир нь тэд эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг умартсан билээ.

Gade chapit la Kopi




2Шастир 28:6
27 Referans Kwoze  

Иудагийн хаан Азариагийн тавин хоёрдугаар онд Ремалиагийн хүү Пека Самарид Израилийн хаан болж, хорин жил хаанчлав.


Манассе Ефраимыг, Ефраим Манассег залгина. Тэд хамтарч Иудагийн эсрэг босно. Энэ бүхнээс болж Түүний уур хилэн эргэхгүй, Тэрээр мутраа сунгасан хэвээр байна.


ЭЗЭН тунхаглаж байна. “Намайг орхисон чи арагшаа явсаар л байна. Тиймээс Би чиний эсрэг гараа сунгаж, чамайг устгана. Би зөөлөн хандсаар байгаад залхжээ.


Хилэнцэт явдал чинь чамайг шийтгэнэ, Урвалт чинь чамайг яллана. Мэдэгтүн, харагтун, ЭЗЭН Бурханаа чи умартсан Иймд ёр муу ба гашуун нь чиний хувьд байна. Надаас эмээхүй гэж дотор чинь үгүй юм” гэж Түг түмдийн БУРХАН Эзэн тунхаглаж байна.


Ефраимын тэргүүн нь Самари бөгөөд Самарийн тэргүүн нь Ремалиагийн хүү юм. Хэрэв чи итгэхгүй бол, чи үнэхээр цаашид тогтохгүй» гэж айлдаж байна” гэлээ.


Харин урван тэрслэгсэд, нүгэлтнүүд хамтдаа сүйрээд ЭЗЭНийг орхигсод мөхнө.


тэрээр Асатай уулзахаар явж, түүнд —Аса болон бүх Иуда, Бениамин аа, намайг сонс. Та нар ЭЗЭНтэй хамт байх үед Тэрээр та нартай хамт байна. Хэрэв та нар Түүнийг хайвал, Тэрээр та нарт олдоно. Харин та нар Түүнийг түлхэн хаях аваас Тэр та нарыг хаях болно.


Абиа болон түүний хүмүүс тэднийг үй олноор хядан устгаж, Израилийн таван зуун мянган шилдэг эрс үхэж үрэгдэв.


Тэгтэл Арамын хаан Резин, Ремалиагийн хүү Израилийн хаан Пека нар дайтахаар Иерусалим уруу иржээ. Тэд Ахазыг бүслэн авсан боловч дийлсэнгүй.


Тэр өдрүүдэд Иудагийн эсрэг Арамын хаан Резин болон Ремалиагийн хүү Пека нарыг ЭЗЭН илгээж эхлэв.


Та нар харийн бурхдад үйлчлэн ЭЗЭНийг орхивол, та нарт сайныг хийсэн Тэр нүүрээ буруулан, та нарт гай зовлон авчирч, та нарыг эргэн залгих болно гэв.


Хэрэв та нар Бурхан ЭЗЭНийхээ тушаасан гэрээг зөрчин, өөр бурхдад очиж үйлчлэн тэдэнд мөргөвөл ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг шатаж, Түүний өгсөн сайхан нутаг дээр нь та нар төдөлгүй мөхөх болно гэв.


Тэгээд Тэр айлдсан нь “Би тэднээс нүүрээ буруулна. Төгсгөл нь ямар байхыг Би харна. Учир нь тэд тэрслүү үеийнхэн, итгэлгүй хөвгүүд.


ЭЗЭН чамайг дайснуудын чинь өмнө ялагдахад хүргэнэ. Чи өөдөөс нь нэг замаар довтолж, тэднээс долоон замаар зугтана. Чи дэлхийн хамаг улс оронд ад үзэгдэнэ.


Хэрэв чи ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсохгүй, миний өнөөдөр чамд тушааж буй бүх тушаал, зарлигуудыг нь дагаж мөрдөхгүй байвал энэ бүх хараал чам дээр бууж, чамд хүрнэ.


Ефраимын хүчит эр Зихри, хааны хүү Маасеиаг, гэрийн захирагч Азрикамыг болон хааны удаах хүн Елканаг алжээ.


Иудагийн хаан, Уззиагийн ач, Иотамын хүү Ахазын үед Арамын хаан Резин, Израилийн хаан Ремалиагийн хүү Пека нар Иерусалимын эсрэг дайтахаар явсан боловч эзлэн авч чадсангүй.


(энэ нь хилэнцэт явдал чинь дэлгэгдэхээс өмнө) одоо чи Едомын охид ба түүний эргэн тойрон дахь бүхний, чамайг тойрон зэвүүцэх филистчүүдийн охидын тохуу болж байна.


Едом энэ өдрийг хүртэл Иудаг эсэргүүцлээ. Яг тэр үед Либна эсэргүүцэн босжээ. Учир нь тэрээр эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг умартсан билээ.


тэд Түүнийг дагахаас эргэж, Түүний аль ч замыг үл ойшоосон учраас билээ.


Харин тэрслэгчид цөмөөрөө устгагдана Буруутын ирээдүй таслагдана.


Танай эрчүүд илдэнд, Танай хүчтэнүүд дайнд унана.


Swiv nou:

Piblisite


Piblisite