Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 28:2 - Ариун Библи 2013

2 Харин тэрээр Израилийн хаадын замаар замнасан төдийгүй тэрээр Баалуудад зориулан цутгамал хөргүүд хийв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Харин тэрээр Израилийн хаадын замаар замнасан юм. Тэр бас Баалуудад зориулан цутгамал хөргүүд хийв.

Gade chapit la Kopi




2Шастир 28:2
15 Referans Kwoze  

Чи өөртөө ямар ч цутгамал бурхдыг бүү хий.


Израилийн хөвгүүд Баалд үйлчлэн ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэв.


“Учир нь Би амнаас нь Баалуудын нэрийг арилгаж, Хойшид тэд нэрээрээ эс дурсагдана.


Баалын өдрүүдийн учир Би түүнийг шийтгэх болно. Тэр тэдгээрт утлага уугиулж, Ээмэг, эрдэнээр өөрийгөө гоёж чимэн Амрагуудаа даган явсаар Намайг мартсан” гэж ЭЗЭН айлдаж байна.


Тэрээр Ахабын гэрийн үйлдсэнтэй адил Израилийн хаадын замаар замнав. Учир нь Ахабын охин түүний эхнэр байжээ. Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв.


Ийнхүү тэд ЭЗЭНийг орхиж, Баал болон Ашторэтэд үйлчилжээ.


Шүтээнүүдэд бүү ханд, өөрсдөдөө зориулж цутгамал бурхдыг бүү хий. Би та нарын Бурхан ЭЗЭН билээ.


Тэд хөвгүүд охидоо Молехт өргөхөөр Бен-хинномын хөндийд Баалын мөргөлийн өндөрлөгүүдийг барьж, Иудаг нүгэлд хүргэжээ. Гэвч Би тэдэнд тушаагаа ч үгүй, бас ийм жигшүүрт зүйлсийг тэд хийнэ гэж Миний оюун бодолд ч ороогүй.


Тэр өөрийн эцэг Хезекиагийн нураан хаясан мөргөлийн өндөрлөгүүдийг сэргээн барьж, Баалуудад зориулан тахилын ширээнүүд босгон, Ашерагийн модон шонг бүтээж бас тэнгэрийн бүх эрхэст мөргөн үйлчлэв.


Тэдний нутаг мөн шүтээнүүдээр дүүрэн, Тэд гарынхаа бүтээлд, Хуруугаараа хийсэн юмандаа мөргөцгөөдөг.


Намайг умартаж, бусад бурхдад тахил өргөн, гарынхаа бүтээлд мөргөсөн тэдний бүх бузар булайгаас болж Би шүүлтээ тэдний дээр тунхаглах болно.


Энэ бүгд нь Иаковын гэмт үйлдэл, Израилийн гэрийн нүглээс болсон юм. Иаковын гэмт үйлдэл хэнээс вэ? Самариас биш үү? Иудагийн өндөр газрууд аль вэ? Иерусалим биш үү?


Swiv nou:

Piblisite


Piblisite