16 Тэр үед Ахаз хаан Ассирийн хаад уруу тусламж хүсэн хүн илгээв.
ЭЗЭН, Ассирийн хааныг чам дээр, чиний ард түмэн дээр, чиний эцгийн гэр дээр авчрах бөгөөд Ефраим нь Иудагаас тусгаарлагдсан тэр өдрөөс хойш хэзээ ч тийм өдрүүд тохиолдож байгаагүй гэв.
Чи юунд замаа өөрчлөн ийм их хэрэн тэнүүчилнэ вэ? Ассири чамайг шившиг болгосны адил Египет ч бас чамайг шившиг болгоно.
Түүгээр ч барахгүй, чи ханаагүй учраас ассиричуудтай садар самууныг үйлдэв. Чи тэдэнтэй садар самууныг үйлдсэн ч бас ханаагүй.
Тэр өдөр Израилийн үлдэгсэд, Иаковын гэрийнхний амь хэлтрэгсэд өөрсдийг нь цохисон нэгнийг түшихээ болиод, харин ЭЗЭНийг, Израилийн Ариун Нэгэнийг үнэнээр түшнэ.
Харин одоо чи Нил мөрний уснаас уух гээд Египет орох зам дээр юу хийж байгаа юм бэ? Эсвэл Евфрат мөрний уснаас уух гээд Ассири орох зам дээр юу хийж байгаа юм бэ?
Ефраим өвчнөө, Иуда шархаа үзээд, Ефраим Ассири уруу явж, Иареб хаан уруу илгээв. Харин тэр чамайг эдгээж, Шархыг чинь эмчилж чадахгүй.