Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 26:9 - Ариун Библи 2013

9 Үүнээс гадна, Уззиа Иерусалимд Булангийн гулдан хаалга, Хөндийн гулдан хаалга болон булангийн тулгуур багана дээр цамхгуудыг барьж, бэхлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Үүнээс гадна, Уззиа Иерусалимд Булангийн Дааман хаалга, Хөндийн Дааман хаалга болон булангийн тулгуур багана дээр цамхгуудыг барьж, бэхлэв.

Gade chapit la Kopi




2Шастир 26:9
10 Referans Kwoze  

Ханун болон Заноагийн оршин суугчид Хөндийн гулдан хаалгыг засав. Тэд үүнийг сэргээн барьж, яс модыг нь бэхэлж, самбар, түгжээ, хөндлийг нь суулгасан ба Хаягдалын гулдан хаалга хүртэл нэг мянган тохой хэрмийг засварлав.


Тэгээд Израилийн хаан Иоаш, Иехоахазын ач, Иоашийн хүү Иудагийн хаан Амазиаг Бет-шемешт олзлон аваад, түүнийг Иерусалимд авчран Иерусалимын хэрмийг Ефраимын гулдан хаалганаас Булангийн гулдан хаалга хүртэл буюу дөрвөн зуун тохой газар нураав.


Тэгээд Израилийн хаан Иехоаш, Ахазиагийн ач, Иехоашийн хүү Иудагийн хаан Амазиаг Бет-шемешт олзлон аваад, Иерусалимд ирж, Иерусалимын хэрмийг Ефраимын гулдан хаалганаас Булангийн гулдан хаалга хүртэл буюу дөрвөн зуун тохой газрыг нураав.


Гебагаас Иерусалимын өмнө орших Риммон хүртэлх бүх нутаг нь тал болон хувирах боловч Иерусалим өндийн, Бениамины гулдан хаалганаас Нэгдүгээр гулдан хаалганы газрын цаадах Булангийн гулдан хаалга хүртэл, Хананелын цамхгаас хааны усан үзмийн шахуурга хүртэл байрлал дээрээ үлдэнэ.


“Үзэгтүн, ЭЗЭНд зориулж Хананелийн цамхгаас Булангийн гулдан хаалга хүртэл хот дахин баригдах өдрүүд ирж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Булангийн дээд өрөө ба Хонины гулдан хаалганы хооронд алтны дархчууд ба худалдаачид засвар хийв.


Түүний дараа Хенададын хүү Биннуи, Азариагийн байшингаас Англе ба булан хүртэл өөр нэг хэсгийг засварлав.


Тиймээс би шөнөөр жалга даган явж, хэрмийг шинжив. Дараа нь би Хөндийн гулдан хаалгаар дахин орж, буцаж харив.


Ийнхүү би шөнөөр Луут худгийн зүг Хөндийн гулдан хаалгаар гарч, Иерусалимын нураагдсан хэрмийг, галд шатаагдсан дааман хаалгуудыг ажин Хаягдалын гулдан хаалга хүртэл явав.


Swiv nou:

Piblisite


Piblisite