Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 26:20 - Ариун Библи 2013

20 Ахлах тахилч Азариа болон тахилч нар бүгд түүн уруу эргэтэл, харагтун, тэр духан дээрээ уяман өвчтэй болсон байв. Тэд түүнийг тэндээс түргэхэн гаргажээ. ЭЗЭН түүнийг цохисон учраас Уззиа өөрөө ч бас гарах гэж яаравчлав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

20 Ахлах тахилч Азариа болон бүх тахилч нар түүн уруу хартал духан дээр нь уяман өвчин байв. Тэд түүнийг тэндээс түргэхэн гаргав. ЭЗЭН түүнийг цохисон учраас Уззиа өөрөө ч гарах гэж яаравчлав.

Gade chapit la Kopi




2Шастир 26:20
8 Referans Kwoze  

Тэгээд Мордехаи хааны дааман хаалга уруу буцлаа. Харин Хаман толгойгоо бүтээн гашуудсаар гэр уруугаа яарав.


ЭЗЭН, өвдөг гуяыг чинь эдгэшгүй муухай буглаат хатгинд бариулж, та нар хөлийнхөө улнаас толгойнхоо оройг хүртэл шавсан тэр хатги ярнаасаа ангижирч чадахгүй.


ЭЗЭН, чамайг хатгаа, халуурал, халуун ханиад, халуун чичрэг, ган гачиг, салхины гамшиг, хөгц мөөгөнцрөөр бут ниргэнэ. Энэ бүх гай гамшиг чамайг сөнөтөл чинь дагана.


Миний та нарт эзэмшил болгон өгөх Канаан нутагт та нар орохдоо, та нарын эзэмших нутагт Би аливаа байшинд хөгцний толбыг тавихад


Тахилчийн үзэх үед арьсан дээрх гөвдрүү цагаан, үс нь цайрсан мөн гөвдрүүн дээр шархалсан, үхжээгүй мах байх аваас


Харин Уззиа утлага өргөхөөр утлагын бойпорыг гартаа барин, уурлаж хилэгнэжээ. Түүнийг тахилч нарт уурлан хилэгнэж байх үед духан дээр нь уяман өвчин гарчээ. Энэ нь тахилч нарын өмнө ЭЗЭНий өргөөнд, утлага уугиулдаг тахилын ширээний хажууд болсон билээ.


Уззиа хаан үхэх өдрөө хүртэл уяман өвчтэй байж тусдаа өргөөнд уяман өвчиндөө амьдарчээ. Учир нь тэрээр ЭЗЭНий өргөөнөөс таслагдсан юм. Түүний хүү Иотам, хааны гэрийг захиран улс орныхоо хүмүүсийг шүүв.


Букки нь Абишуагийн хүү, Абишуа нь Финехасын хүү, Финехас нь Елеазарын хүү, Елеазар нь ахлах тахилч Аароны хүү байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite