2 Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдсэн ч бүх зүрх сэтгэлээсээ үйлдсэнгүй.
2 Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдсэн боловч бүх зүрх сэтгэлээсээ үйлдсэнгүй.
Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно. Нүгэлт та нар гараа цэвэрлэ. Хоёр санаат та нар зүрхээ ариусга.
Амазиа едомчуудыг хядсаны дараа ирэхдээ Сеирийн хөвгүүдийн бурхдыг авчран тэдгээрийг өөрийн бурхдаа болгож, тэдгээрийн өмнө мөргөж, тэдэнд утлага өргөв.
Бурханы өмнө зүрх чинь зөв биш учир энэ үйлсэд чиний хэрэг ч, оролцоо ч байхгүй.
Эзэн “Энэ ард түмэн амаараа ойртон, Уруулаараа л Намайг хүндлэвч, Зүрх нь Надаас алс хол байдаг. Тэд Намайг эмээн хүндлэхэд хүний тушаалаар суралцжээ.
Тахилч Иехоиадагийн бүх өдрийн турш Иоаш ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэв.
Хоёр санаатан нь бүх үйлдээ тогтворгүй байдаг юм.
Тэрээр эцэг Амазиагийнхаа хийсэн бүгдийг дуурайн ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэв.
Гэвч ЭЗЭН, Самуелд айлдан —Түүний гаднах байдлыг болон нурууных нь өндрийг бүү хар. Би түүнийг нь үл хэрэгсэв. Учир нь Бурхан мөхөс нэгэнтэй адил хүний гаднах төрхийг хардаггүй. ЭЗЭН зүрхийг нь хардаг гэв.
Тэдний зүрх хуваагдсан. Тэд одоо буруугаа үүрэх ёстой. ЭЗЭН тэдний тахилын ширээнүүдийг нурааж, Баганануудыг нь эвдэх болно.
Учир нь тэдний зүрх Түүнд шударга бус, Түүний гэрээнд тэд үнэнч бус байсан.
Зөвхөн мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулаагүй юм. Ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөж, утлага уугиулсаар л байв.
Хаанчлал түүний гарт бат атгагдмагц тэрээр хаан эцгийг нь хороосон зарц нараа цаазлав.