Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 23:3 - Ариун Библи 2013

3 Тэгээд бүх чуулган Бурханы өргөөнд хаантай гэрээ байгуулав. Иехоиада тэдэнд —Харагтун, Давидын хөвгүүдийн талаар ЭЗЭН айлдсаны дагуу хааны хүү хаанчлах болой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Тэгээд бүх чуулган хаантай Бурханы өргөөнд гэрээ байгуулав. Иехоиада тэдэнд —Харагтун, Давидын хөвгүүдийн талаар ЭЗЭН айлдсаны дагуу хааны хүү хаанчлах болой.

Gade chapit la Kopi




2Шастир 23:3
14 Referans Kwoze  

Гэсэн ч Давидтай тогтоосон гэрээ мөн Давид болон түүний хөвгүүдэд дэнлүүг эгнэгт өгнө гэсэн амлалтаасаа болж ЭЗЭН Давидын гэрийг устгахыг хүссэнгүй.


Тиймээс, Израилийн Бурхан ЭЗЭН, Та Өөрийн зарц миний эцэг Давидад “Чи Миний өмнө явсны адил хэрэв чиний хөвгүүд Миний хууль дотор явахын тулд өөрсдийн замаа анхааран сахих аваас Израилийн сэнтийд суух хүн Миний өмнө чамд тасрахгүй” гэж айлдан амласнаа сахин биелүүлнэ үү!


Чиний өдрүүд гүйцэж, чи эцэг өвгөдийнхөө хамт нойрсох үед Би чиний биеэс гарах үрийг чинь чиний дараа босгож, түүний хаанчлалыг бэхжүүлнэ.


чиний эцэг Давидтай гэрээ байгуулж “Израилийн сэнтийд залрах хүн чамд дутахгүй” гэж айлдсан ёсоороо Би хаан сэнтийг чинь бэхжүүлнэ.


Дараа нь тэд ЭЗЭНий ард түмэн байна гэсэн гэрээг Иехоиада ЭЗЭН ба хааны хооронд мөн ЭЗЭН ба ард түмний хооронд байгуулж мөн хаан ба ард түмний хооронд ч байгуулжээ.


Ингэснээр “Хэрэв чиний хөвгүүд замаа анхаарч, бүх зүрх, бүх сэтгэлээрээ Миний өмнө итгэмж үнэн дотор явбал, Израилийн сэнтийд залрах хүн чамаас хойш тасрахгүй” гэж миний тухайд хэлсэн амлалтаа ЭЗЭН биелүүлэх болно.


Үр удам нь мөнхөд амьдарч, Сэнтий нь Миний өмнөх нар шиг байна.


Ингээд Би үр удмыг нь мөнхөд тогтоож, Сэнтийг нь тэнгэрийн өдрүүд мэт болгоно.


Дараа нь тэд ЭЗЭНий ард түмэн байх болно гэсэн гэрээг Иехоиада бүх ард түмэнтэй мөн хаантай байгуулсан юм.


Ингээд Израилийн бүх ахмадууд Хебронд хаан дээр ирж, Давид Хебронд ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгууллаа. Тэд Самуелаар ЭЗЭНий дамжуулсан үгийн дагуу, Давидыг Израилийн хаан болгон тослов.


Би чиний эцэг Давидад амлан, “Израилийн сэнтийд залрах хүн чамд дутахгүй” гэж айлдсан ёсоороо Израилийг захирах сэнтийг чинь Би мөнхөд бэхжүүлж өгнө.


Чиний гэр болон чиний хаанчлал Миний өмнө мөнхөд үргэлжилж, чиний хаан ширээ мөнхөд тогтоно” гэж байна» хэмээн хэл” гэв.


Ингээд Израилийн бүх ахмадууд Хебронд хаан дээр ирж, Давид хаан Хебронд ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгууллаа. Тэгээд тэд Давидыг тослон Израилийн хаан болгов.


Swiv nou:

Piblisite


Piblisite