Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 23:18 - Ариун Библи 2013

18 Үүнээс гадна Иехоиада, ЭЗЭНий өргөөний харгалзагчийг Левийн тахилч нарын гарт өгөв. Урьд өмнө Давид энэ Левийн тахилч нарт ЭЗЭНий өргөөг хуваарилсан байлаа. Тэд Мосегийн хуульд бичигдсэнчлэн ЭЗЭНд шатаалт тахил тахиж, Давидын зааврын дагуу баяр хөөртэйгөөр магтан дуулжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

18 Үүнээс гадна, Иехоиада ЭЗЭНий өргөөг харгалзагчийг Левийн тахилч нарын гарт өгөв. Урьд өмнө Давид энэ Левийн тахилч нарт ЭЗЭНий өргөөг хариуцуулсан. Тэд Мосегийн хуульд бичигдсэнчлэн, ЭЗЭНд шатаалт тахил өргөж, Давидын зааврын дагуу баяр хөөртэйгөөр магтан дуулдаг байсан.

Gade chapit la Kopi




2Шастир 23:18
13 Referans Kwoze  

Тахилч нар ба левичүүд авдар, уулзалтын майхан ба дотор нь байсан бүх ариун эд зүйлийг авчрав.


Тэгээд Давид мөн хааны үзмэрч Гад болон эш үзүүлэгч Натаны тушаалын дагуу тэрээр ЭЗЭНий өргөөнд левичүүдийг хэнгэрэг, босоо ятга, ятга хөгжимтэй байрлуулав. Учир нь ЭЗЭН эш үзүүлэгчдээр дамжуулан ийнхүү тушаасан ажээ.


Давид “Израилийн Бурхан ЭЗЭН Өөрийн ард түмэнд энх тунхыг өгч, тэрээр Иерусалимд мөнхөд оршино.


Дараа нь тахилын ширээн дээр шатаалт тахил тахих тушаалыг Хезекиа буулгав. Шатаалт тахил эхэлмэгц, Израилийн хаан Давидын хөгжмийн зэмсгүүдийг дагалдуулсан бүрээнүүдийн хамт ЭЗЭНд өргөх дуу бас эхэллээ.


Дараа нь Левийн тахилч нар босож, ард түмнийг ерөөв. Тэдний дуу ЭЗЭНд сонсогдож, тэдний залбирал Түүний ариун оршихуй болох тэнгэрт хүрсэн ажээ.


Тахилчид өөрсдийн үйлчлэлийн байраа эзлэн, левичүүд ч бас ЭЗЭНд магтаалыг өргөхөөр Давид хааны хийж, ЭЗЭНд зориулсан хөгжмийн зэмсгүүдтэй зогсов. “Түүний энэрэл хайр үүрдийнх.” Давид үүгээр магтаал өргөж байсан билээ. Тахилчид өмнө нь бүрээ үлээж байхад бүх Израиль зогсож байв.


Үүнээс гадна Давид болон үзмэрч Асафын үгсээр ЭЗЭНд магтаалыг дуулахыг Хезекиа хаан ба түүний түшмэд левичүүдэд тушаажээ. Тэд магтаалыг баяр хөөртэй дуулж, доор бөхийн мөргөв.


Тэрээр тахилч нарыг үүрэгт ажилд оруулан ЭЗЭНий өргөөнд үйлчлэхэд тэднийг урамшуулав.


ЭЗЭН тэднийг баяр хөөртэй болгож, Израилийн Бурхан болох Бурханы өргөөний ажилд тэдний гарыг хүчирхэгжүүлэхээр Ассирийн хааны зүрхийг тэдний зүг эргүүлсэн тул тэд Исгээгүй талхны баярыг долоо хоног баяр хөөртэйгөөр тэмдэглэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite