Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 22:12 - Ариун Библи 2013

12 Аталиа уг газрыг захирч байх хооронд тэрээр тэдний хамт Бурханы өргөөнд зургаан жил нуугдаж байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Аталиа уг газрыг захирч байх хооронд тэрээр тэдний хамт Бурханы өргөөнд зургаан жил нуугдаж байв.

Gade chapit la Kopi




2Шастир 22:12
9 Referans Kwoze  

Миний Ариун Нэгэн, ЭЗЭН, Бурхан минь, Та өнө мөнхөөс байсан бус уу? Бид үхэхгүй. ЭЗЭН, Та шүүлтийн төлөө тэднийг томилсон билээ. Хад минь, Та засан залруулахын тулд Тэднийг тогтоон тавьсан.


Хэргээ мэдүүлэхэд ямагт шударга байдаг ЭЗЭН минь. Тантай шударга ёсны хэргүүдийн талаар ярих зүйл байна. Буруутуудын зам яагаад цэцэглэсэн юм бэ? Итгэлгүй хүмүүс яагаад амар тайван байна вэ?


Учир нь би өдөржин сахилгажуулагдаж, Өглөө бүр гэсгээл хүртдэг байжээ.


Учир нь зовлонгийн өдөр Тэр намайг асартаа далдлах болно. Майхныхаа нуувчинд намайг нуух болно. Тэр намайг өндөр хадан дээр гаргана.


Олиггүй этгээдүүд хүний хөвгүүдийн дунд өргөмжлөгдөхөд Буруу хүмүүс эргэн тойронд нь явдаг.


Харин хааны охин Иехошабеат нь Ахазиагийн хүү Иоашийг, алуулж байсан хааны хөвгүүдийн дундаас хулгайлан авсан юм. Тэрээр хүүг асрагчтай нь хамт унтлагын өрөөндөө байлгав. Ийнхүү Иехорам хааны охин, тахилч Иехоиадагийн эхнэр Иехошабеат нь (Ахазиагийн эгч байсан тул) түүнийг Аталиагаас нууснаар энэ эмэгтэйд тэр алагдаагүй юм.


Долоо дахь жилд Иехоиада өөрийгөө хүчирхэгжүүлэн, зуутын дарга нар болох Иерохамын хүү Азариа, Иехохананы хүү Ишмаел, Обедын хүү Азариа, Адаиагийн хүү Маасеиа, Зихрийн хүү Елишафат нарыг авч, тэдэнтэй гэрээ байгуулав.


Буруутууд дээш гарахад хүмүүс нуугдана. Тэднийг унах цагт зөвтүүд олширно.


Swiv nou:

Piblisite


Piblisite