Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 21:4 - Ариун Библи 2013

4 Иехорам эцгийнхээ хаанчлалын эрхийг гартаа авмагц, өөрийгөө аюулгүй байлгах үүднээс бүх ах дүүгээ бас Израилийн зарим түшмэдийг илдээр хороов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Иехорам эцгийнхээ хаанчлалын эрхийг гартаа авмагц, өөрийгөө аюулгүй байлгах үүднээс бүх ах дүүсээ, бас Израилийн зарим удирдагчдыг илдээр хороов.

Gade chapit la Kopi




2Шастир 21:4
10 Referans Kwoze  

Тэгээд Абимелех, Офра дахь эцгийнхээ гэрт очиж, өөрийн ах дүү болох Иеруббаалын хөвгүүд, далан хүнийг нэг чулуун дээр алав. Харин Иеруббаалын отгон хөвгүүн Иотам нуугдсан тул амьд гарчээ.


Хүүгээ үхсэнийг Ахазиагийн эх Аталиа хараад, босож Иудагийн гэрийн хааны удмын бүх хөвгүүдийг устгав.


тэд Иудагийн эсрэг довтлон ирж, цөмрөн ороод, хааны өргөөнөөс олдсон бүх эд зүйлс, түүний хүүхдүүд болон эхнэрүүдийг авч одов. Түүний хөвгүүдийн отгон болох Иехоахазаас өөр хүү түүнд үлдсэнгүй.


Каин дүү Абелтайгаа ярьжээ. Дараа нь хээр талд байхдаа дүү Абел уруугаа дайрч, түүнийг цохиж алав.


Ёрын нэгнийх байсан бөгөөд дүүгээ алсан Каин шиг биш юм. Ямар шалтгаанаас тэр түүнийг алав? Учир нь өөрийнх нь үйлс ёрын, дүүгийнх нь үйлс зөвт байсан аж.


Ахабын гэр дээр шийтгэлийг гүйцэлдүүлэх үедээ Иехү бээр Иудагийн түшмэд болон Ахазиад үйлчилдэг Ахазиагийн ах дүүсийн хөвгүүдтэй тааралдаж тэднийг хороов.


харин Израилийн хаадын замаар замнаж, Ахабын гэр завхайрсны адил Иуда болон Иерусалимын оршин суугчдыг завхайруулж бас чиний эцгийн гэр болох чамаас илүү сайн байсан ах дүүсээ алсан учраас,


Одоо ирж, таны амийг мөн хүү Соломоны тань амийг аврах зөвлөгөө өгөхийг надад зөвшөөрнө үү.


Хаанчлал түүний гарт бат атгагдмагц тэрээр хаан эцгийг нь хороосон зарц нараа цаазлав.


Swiv nou:

Piblisite


Piblisite