Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 21:2 - Ариун Библи 2013

2 Түүний ахан дүүс нь Иехошафатын хөвгүүд болох Азариа, Иехиел, Зехариа, Азариаху, Михаел, Шефатиа нар болой. Эдгээр нь бүгд Израилийн хаан Иехошафатын хөвгүүд байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Түүнд ах дүүс байсан бөгөөд тэд Иехошафатын хөвгүүд болох Азариа, Иехиел, Зехариа, Азариаху, Михаел, Шефатиа нар болой. Эдгээр нь бүгд Израилийн хаан Иехошафатын хөвгүүд байв.

Gade chapit la Kopi




2Шастир 21:2
10 Referans Kwoze  

Тэрээр тахилч нар болон левичүүдийг цуглуулан тэдэнд —Иудагийн хотууд уруу явцгаа. Жил бүр Бурханыхаа өргөөг сэргээн босгоход зориулж бүх Израилиас мөнгө цуглуул. Та нар үүнийг яаралтай үйлдэгтүн гэв. Гэвч левичүүд шуурхай хөдөлсөнгүй.


Тэд Иуда даяар явж, Иудагийн бүх хотоос левичүүдийг мөн Израилийн эцгүүдийн бүлийн тэргүүн нарыг цуглуулав. Тэд Иерусалимд ирцгээлээ.


Тиймээс Израилийн ноёд ба хаан ч өөрсдийгөө даруу болгон —ЭЗЭН зөвт билээ гэцгээв.


Эш үзүүлэгч Самуелын үеэс хойш Алгасалыг энэ мэтээр тэмдэглэж байсан удаагүй билээ. Мөн Израилийн хаадын нэг нь ч Иосиагийн үйлдсэн шиг тахилч нар, левичүүд, тэнд байсан бүх Иуда, Израиль болон Иерусалимын оршин суугчдын хамт тийм Алгасалыг тэмдэглэж байгаагүй билээ.


Манассегийн бусад үйл хэрэг, Бурхандаа хандсан түүний залбирлууд болон Израилийн Бурхан ЭЗЭНий нэрээр түүнтэй ярьж байсан үзмэрчдийн үгс зэрэг нь Израилийн хаадын шастир дотор бий.


Ингээд Ахаз эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг Иерусалим хотод нутаглуулжээ. Тэд түүнийг Израилийн хаадын булшинд тавиагүй юм. Түүний хүү Хезекиа оронд нь хаанчлав.


Учир нь тэр өөрийг нь цохисон Дамаскийн бурхдад тахил өргөн —Арамын хаадын бурхад тэдэнд тусалдаг. Тэдэнд би тахил өргөх аваас тэд надад туслах болно гэв. Харин тэдгээр нь түүний болон бүх Израилийн бүдрүүлэгч болжээ.


ЭЗЭН, Израилийн хаан Ахазаас болж Иудаг дорд болгов. Учир нь тэрээр Иудад хамжааргагүй байдлыг зөвшөөрч, ЭЗЭНий эсрэг харш юм хийсэн юм.


Тэд түүнийг Давидын хотод хаадын дунд нутаглуулсан билээ. Учир нь тэрээр Израильд болон Бурхан ба Түүний өргөөнд сайныг үйлджээ.


Иехорам эцгийнхээ хаанчлалын эрхийг гартаа авмагц, өөрийгөө аюулгүй байлгах үүднээс бүх ах дүүгээ бас Израилийн зарим түшмэдийг илдээр хороов.


Swiv nou:

Piblisite


Piblisite