Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 21:17 - Ариун Библи 2013

17 тэд Иудагийн эсрэг довтлон ирж, цөмрөн ороод, хааны өргөөнөөс олдсон бүх эд зүйлс, түүний хүүхдүүд болон эхнэрүүдийг авч одов. Түүний хөвгүүдийн отгон болох Иехоахазаас өөр хүү түүнд үлдсэнгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

17 тэд Иудагийн эсрэг довтлон ирж, түүн уруу цөмрөн орж, хааны гэрээс олдсон бүх эд зүйлс, түүний хүүхдүүд болон эхнэрүүдийг нь авч одов. Түүний хөвгүүдийн отгон нь болох Иехоахазаас өөр хөвгүүд түүнд үлдсэнгүй.

Gade chapit la Kopi




2Шастир 21:17
8 Referans Kwoze  

Арабуудын хамт хуаран уруу дайран ирсэн дээрэмчдийн бүлэг түүний бүх ууган хөвгүүдийг алсан тул Иерусалимын оршин суугчид түүний отгон хүү Ахазиаг оронд нь хаанаар өргөмжлөв. Ингээд Иехорамын хүү Ахазиа Иудагийн хаан болжээ.


Тэгээд Израилийн хаан Иоаш, Иехоахазын ач, Иоашийн хүү Иудагийн хаан Амазиаг Бет-шемешт олзлон аваад, түүнийг Иерусалимд авчран Иерусалимын хэрмийг Ефраимын гулдан хаалганаас Булангийн гулдан хаалга хүртэл буюу дөрвөн зуун тохой газар нураав.


Тэгээд тэрээр Арамын хаан Хазаелтай Рамад тулалдаж байхдаа олсон шархаа эмчлүүлэхээр Иезреел уруу буцжээ. Ахабын хүү Иорам өвчтэй байсан тул Иудагийн хаан Иехорамын хүү Ахазиа түүнтэй уулзахаар Иезреел уруу явжээ.


Учир нь балмад эм Аталиагийн хөвгүүд Бурханы өргөөнд цөмрөн орж, ЭЗЭНий өргөөний ариун юмсыг хүртэл Баалд ашигласан байлаа.


Иудагийн хаан Ахазиагийн төрөл садангуудтай Иехү тааралдаж —Та нар хэн бэ? гэв. Тэд —Бид Ахазиагийн төрөл садан юм. Бид хааны хөвгүүд болон эх хатны хөвгүүдийн мэндийг асуух гэж яваа гэж хариулав.


Та нар алт, мөнгийг минь авч, үнэт эрдэнэсийг минь сүмүүд уруугаа зөөн яваад,


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Газын гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Олзлогдогсдыг бүхлээр нь Едомд тушаахаар Тэд хөөсөн тул


Swiv nou:

Piblisite


Piblisite