Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 21:12 - Ариун Библи 2013

12 Тэгтэл эш үзүүлэгч Елиагаас түүнд зурвас ирж, хэлүүлэхдээ “Чиний эцэг өвөг Давидын Бурхан ЭЗЭН айлдахдаа «Чи өөрийн эцэг Иехошафат болон Иудагийн хаан Асагийн замаар замналгүй,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Тэгтэл эш үзүүлэгч Елиагаас түүнд захидал ирж, уламжлахдаа “Чиний эцэг өвөг Давидын Бурхан ЭЗЭН ийн айлдаж байна «Чи өөрийн эцэг Иехошафат болон Иудагийн хаан Асагийн замаар замналгүй,

Gade chapit la Kopi




2Шастир 21:12
14 Referans Kwoze  

ЭЗЭН, Елиаг хуй салхиар тэнгэр өөд авах гэж байх үед Елиа Елишатай хамт Гилгалаас гарч явав.


Гэнэт хүний гарын хуруунууд гарч ирэн, дэнлүүний эсрэг талд хааны ордны ханын шаваасан дээр бичиж эхлэв. Бичиж байгаа гарын арыг хаан харав.


Иехудийг гурав, дөрвөн багана унштал, хаан түүнийг гүүшийн хутгаар огтлоод хоовон дахь галд хуйлмал номыг шатаж дуустал хоовон дахь гал уруу шидэв.


Хуйлмал ном авч, Миний чамд айлдсан өдрөөс буюу Иосиагийн өдрүүдээс авахуулан энэ өдрийг хүртэл Израиль, Иуда болон бүх үндэстний талаар Миний чамд айлдсан бүх үгийг түүн дээр бич.


Тэднийг ярилцсаар явж байтал, харагтун, галан тэрэгнүүд болон галан морьд тэр хоёрыг салгав. Елиа хуй салхиар тэнгэр өөд одов.


Тэрээр эцэг Асагийнхаа замаар замнаж, ЭЗЭНий мэлмийн өмнө зөв зүйтэйг үйлдсэнээрээ эс гажив. Гэвч мөргөлийн өндөрлөгүүдийг устаагүй багөөд ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр нядлах тахил ба утлага өргөсөөр байв.


Аса өөрийн эцэг өвөг Давидын адил, ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэв.


Гилеадад түр суугчдын нэг тишбе хүн Елиа, Ахабт —Миний хүндэтгэдэг, Израилийн Бурхан ЭЗЭН амьд! Намайг тушаахаас нааш энд хэдэн жилийн турш бороо ч бүү орог, шүүдэр ч бүү бууг гэв.


Абиа эцэг өвгөдийнхөө хамт нойрсож тэд түүнийг Давидын хотод нутаглуулжээ. Түүний хүү Аса оронд нь хаан болов. Түүний амьдралын өдрүүдэд арван жилийн турш газар нутаг амар тайван байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite